УИХ-ын дарга З.Энхболд гишүүдээрээ гуйлгадаг болжээ

🕔 2015/12/25 11:34

УИХ-ын өчигдрийн чуулганаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлангийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцээд дэмжсэнгүй. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. УИХ-д нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэсэн хуулийн заалттай нийцүүлж өргөдлөө гаргасан байна.

 Гэвч эрх баригчид олонхоороо хүч түрэн уг асуудлыг дэмжсэнгүй.  МАН-ынхан энэ үйлдлийг "эрх баригчид ирэх сонгуульд өрсөлдөгчгүй оролцохын тулд сөрөг хүчний хүнийг нэр дэвшүүлэхгүй байх санаа агуулж байна" хэмээн ихээхэн шүүмжилсэн юм. Ингээд санал хураах болоход УИХ-ын дарга З.Энхболд "Хаянхярваа гишүүн гуйсан учир санал хурааж байна" гэж санал хураасан нь гишүүдийн зүгээс "УИХ-ын дарга гишүүдээрээ гуйлгаж ажлаа хийдэг болжээ" хэмээн ихээхэн шүүмжлүүлээд авлаа.


скачать dle 12.0

Санал болгох