“НУМ СУМ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 3-Н СУРГУУЛЬД 20 ШИРХЭГ НУМ ГАРДУУЛЛАА
🕔 2017/06/07 12:28
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх, орон нутгийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд төр, ТББ-уудын үр дүнтэй хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилготой "ТӨР НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ-2016” зөвлөгөөнийг өнгөрсөн онд амжилттай зохион явуулсан. Энэ хүрээнд орон нутгийн хөгжлийн сангаас нийгмийн салбарын чиглэлээр зарласан төсөл хөтөлбөрт нийт 63 төсөл ирснээс төслийн журам, шаардлагыг хангасан 80.7 сая төгрөгийн 25 төслийг дэмжиж батламжийг нь гардуулан өгсөн. Энэхүү төсөл хөтөлбөрт иргэн Наранболд "Нум сум” төслөөрөө шалгарч өнөөдөр /2017.05.31/ Дархан сумын 1, 4 дүгээр сургууль болон Хонгор сумын 14 дүгээр сургуулийн удирдлагуудад 20 ширхэг нум сумаа гардуулан өглөө. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид багаасаа ардын өв уламжлалыг шингээсэн нум сумыг харваж сурах, эрт дээр үеэс уламжлагдан ирсэн ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэж байна. скачать dle 12.0