Дональд Трамп бодлогоо хамгаалав

🕔 2017/02/15 09:55

Дональд Трамп бодлогоо хамгаалав

 

АНУ-ын Ерөн­хийлөгч Дональд Трамп Вашингтонд болсон Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой уулзах үеэр өөрийн явуулж буй цагаач дүрвэгчдийг хязгаарлах бодлогоо хамгаалан үг хэлсэн байна. Трамп уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хуралд АНУ болон Канадын харилцаа, түүний дотор чөлөөт худалдааны тухай Хойд Америкийн хэлэлцээрийг бататгах талаар дурджээ.

Америкийн Нэгдсэн Улс болон Канадын удирдагчдын цагаачлалын бодлого бие биетэйгээ огт төсгүй. Өнгөрсөн сард Дональд Трамп АНУ-д исламын шашинтай долоон орны иргэдийг орж ирэхийг түр хориглох тухай зар­лиг гаргасан. Гэвч уг зар­лигийг АНУ-ын шүү­хээс зогсоосон билээ. Сэт­гүүлчдийн асуул­тад хариулахдаа Цагаан ордны тэргүүн "Аме­рик­чууд тус улсад хэ­­рэггүй хүмүүсийг эх орондоо оруулж чадахгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Жастин Трюдо Канад улсад Сири болон бусад орнуудаас ирсэн хүмүүсийг түүний дотор цагаач дүрвэгчдийг чөлөөтэй хүлээж авах бодлогыг баримталж байгаа. Уулзалтын үеэр Трамп, Трюдо нар хоёр орны худалдаа, соёл салбарын харилцаа маш гүнзгийрснийг цохон тэмдэглэсэн. "АНУ-д Канад шиг хөрш байгаа нь ямар сайн хэрэг вэ” хэмээн Трамп өгүүлжээ.

М.ХҮСЛЭН

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


скачать dle 12.0

Санал болгох