МӨНГӨТЭЙ ЗӨВ ХАРЬЦАЖ ЧАДДАГ УУ?

🕔 2017/05/22 14:20

МӨНГӨТЭЙ ЗӨВ ХАРЬЦАЖ ЧАДДАГ УУ?

Та мөнгөтэй хэрхэн харьцдаг вэ? Мөнгийг зөв зарцуулж чаддаг болов уу. Та үр дүнг харсанаар өөрийн мөнгөнд хандах хандлагаа мэдэх боломжтой юм.

1.    Найзууд тань танай гэрт оройн хоол идэхээр ирэх үед та яадаг вэ? 
a)    Хоол захиалдаг
b)    Супермаркетаас бэлэн хоол хүнс авчихдаг
c)    Хөргөгчөө онгойлгоод юу байгааг харна
d)    Хоол хийх заавартай сэтгүүлээ гарган ирнэ
e)    Найзууддаа хоол хүнс захина

2.    Мөнгөний талаарх таны үзэл бодол
a)    Ер боддоггүй
b)    Заримдаа боддог
c)    Илүү их нухацтай хандах хэрэгтэй байх
d)    Би мөнгөө нилээд сайн хянадаг
e)    Би байнга гаргаснаасаа ихийг олдог

3.    Мөнгө хадгалах нь 
a)    Мөнгө хадгалах гэж хичээдэггүй
b)    Үнэхээр хэцүү
c)    Цаашдаа мөнгө хадгална
d)    Бүх хүний хийх ёстой зүйл гэж боддог
e)    Хамгийн чухал нь мөнгө хадгалах

4.    Ирээдүйд юунд мөнгө хадгалах вэ?
a)    Би ийм зүйлийн талаар бодоход дэндүү залуу байна
b)    Нэг өдөр л шийднэ дээ
c)    Би сар бүр багахан хадгалахыг оролддог
d)    Надад төлөвлөгөө байгаа. Түүнийхээ дагуу л хадгална
e)    Би аль болох ихийг хадгалахыг хичээдэг

5.    Хэр ойрхон хүнээс мөнгө зээлдэг вэ? 
a)    Байнга
b)    Заримдаа
c)    Хааяа
d)    Хэзээ ч үгүй
e)    Хүмүүс надаас зээлдэг

6.    Дэлгүүр хэсэх үедээ та 
a)    Хүссэн зүйлээ худалдан авдаг
b)    Хэт олон юм худалдан авахдаа түүртдэг
c)    Авах зүйлийнхээ жагсаалтыг гаргадаг хэдий ч бараг л дагадаггүй
d)    Яг жагсаалтаа дагадаг
e)    Аль хямдханыг л авдаг

7.    Баярын зардал төлөвлөхдөө
a)    Баярыг хамгийн сайхан байлгах зүйлсийг хийдэг
b)    Хамгийн эцсийн мөчид шийдвэр гаргадаг
c)    Хямдарсан бараанаас худалдан авалт хийдэг
d)    Хямдрал зарласан газруудыг хайж тв үздэг
e)    Гэртээ суугаад мөнгө хэмнэдэг

8.    Сэтгэл тавгүй үед дэлгүүр хэсэх нь ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
a)    Баяртай болдог
b)    Асуудлаа хэсэгхэн мартдаг
c)    Ямар ч өөрчлөлт гарахгүй
d)    Би ууртай үедээ дэлгүүр хэсдэггүй
e)    Мөнгө үрэх нь сэтгэл санааг бүр дордуулдаг

9.    Таны санхүүгийн зорилго юу вэ?
a)    Байхгүй
b)    Хүссэн зүйлээ авах боломжтой болох
c)    Амьдралаас таашаал авах хангалттай мөнгөтэй болох
d)    Надад хэд байгааг үргэлж мэддэг байх
e)    Аль болох их мөнгө хадгалах

10.    Сар бүрийн сүүлд та
a)    Хэдэн төгрөг үрсэнээ мэддэггүй
b)    Өрөнд орсон байдаг
c)    Мөнгөө хэвийн зарцуулсан байдаг
d)    Дараа сарын зарлагаа төлөвлөсөн байдаг
e)    Бага зэрэг мөнгө хадгалсан байдаг

Үр дүн

Ихэнхдээ А бол – Та мөнгөтэй харьцаж чаддаггүй нэгэн
•    Та мөнгөнд маш хайнга ханддаг учир асуудалд орох магадлал маш их
•    Энэ байдлаараа байвал удахгүй их хэмжээний өрөнд орно
•    Оройтохоос нь өмнө мөнгөө зөв зарцуулж сурах хэрэгтэй

Ихэнхдээ Б бол – Та заримдаа мөнгөө буруу зарцуулдаг учир өрөнд орох магадлалтай
•    Та зөвхөн одоогоороо амьдардаг ба бараг л мөнгөний талаар боддоггүй.
•    Та ихэнхдээ хэдэн төгрөг үрсэн бөгөөд хэдэн төгрөг үлдсэнийг мэддэггүй
•    Мөнгөө зөв зохицуулж сурахгүй бол өрөнд орох магадлалтай
•    Мөнгөө бага зэрэг хянаад сурчихвал санхүүгийн байдал тань дээрдэж, стрессд орохгүй болно.

Ихэнхдээ С бол – Баяр хүргэе. Та мөнгөө ухаалгаар зарцуулдаг юм байна. 
•    Та мөнгө үрж байгаа ч хэрэггүй зүйлд үрдэггүй
•    Та мөнгө хянадаг бөгөөд зөв хянаснаар ашиг олж чаддаг

Ихэнхдээ Д бол – Та мөнгөндөө маш хянуур ханддаг
•    Та нэг төгрөг болгоныг юунд зарцуулагдаж байгааг мэддэг
•    Гэнэтийн зарлага таны толгойг өвтгөдөг
•    Мөнгийг зөв удирдах талаар илүү сайн суралцсанаар та мөнгөнд илүү тайван ханддаг болно.

Ихэнхдээ Е бол – Та жинхэнэ мөнгө хадгалагч
•    Мөнгө хадгалах нь таныг жаргалтай болгодог
•    Энэ нь муу зүйл биш боловч мөнгөний танд өгч чадах сайхан мэдрэмжүүдийг мэдэрч сурах нь чухал юм шүү.

скачать dle 12.0

Санал болгох