Манай аймагт дэслэгч генерал Ма Мин ажиллаа
Энэ сарын 12-оос 18-ны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, нийгмийн аюулгүй байдлаас хамгаалах танхимын дарга, дэслэгч генерал Ма Мин манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Дархан-Уул, Орхон аймгуудад ажиллаж байгаа ба манай аймагт энэ сарын 05-нд дагалдах 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан юм.
Уг айлчлал нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагын албан хаагчдыг сургалтанд хамруулж, мэргэшүүлэх, техник тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой ба манай аймгийн холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцлоо.
2014 онд Монгол улс БНХАУ-тай хамтран 2 удаагийн сургалтыг зохион байгуулжээ. Тухайлбал "Бүс нутгийн аюулгүй байдал, хүний наймаа, терроризмтай тэмцэх, чиглэлээр сургалт явуулж 580 гаруй цагдаагийн албан хаагчдыг хамруулсан. Мөн хар тамхины чиглэлээр мэргэшсэн албан хаагчдад БНХАУ-ын Эрээн хотод сургалт зохион байгуулж, хамтарсан сургуулилтыг хийсэн байна.
Дээрх чиглэлээр ОХУ-тай өнгөрсөн жил мөн хамтран ажилласан юм. Үүнээс гадна Монгол улсын Цагдаагийн байгууллагийн гадаад харилцаа өргөжин тэлж АНУ, Европын холбооны улс орнуудын "Хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ирэх жилүүдэд эдгээр орнуудтай хамтран сургалт семинар, мэдээ мэдээлэл солилцох, техник тоног төхөөрөмжийг дэмжлэг туслалцаа авах зэрэг олон ажлуудыг төлөвлөжээ.