Нийт хүүхдийн 51 орчим хувь нь 20 мянган төгрөг авна

🕔 2017/04/14 11:46

Нийт хүүхдийн 51 орчим хувь нь 20 мянган төгрөг авна

 

Төсвийн тодотголтой зэрэгцэн яригдаж олны анхаарлын төвд байгаа нэг асуудал бол хүүхдийн мөнгө. Тодруулбал, 0-18 насны бүх хүүхдэд мөнгө олгож байх үед манай улс энэ зорилгод жилдээ 200 орчим тэрбум төгрөг зарцуулдаг байжээ.

Харин улсын төсвийн хүндрэлээс шалтгаалан хүүхдийн мөнгөний хамрах хүрээг хумьж  одоо 60 хувьд нь олгож байгаа. Гэвч үүнийг дахин хумьж 40 хувь болгохоор төсвийн тодотголд тусгаад байв.  Энэ нь үндсэндээ 70 мянган хүүхдийн асуудал  юм байна.

Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталснаар бүрт сар тутамд олгодог 20 мянган төгрөгийг 521907 хүүхэд авахаар болж байна

Улсын хэмжээнд 737936 өрх бий аж. Тэдний 40 хувь гэхээр үндсэндээ 300 мянган айл өрхийн 521907 хүүхэд 20 мянган төгрөг авах эрх үүсэх аж. Энэ нь нийт хүүхдийн 51 орчим хувийг хамрах юм байна.

Хүүхдийн мөнгийг олгох шалгуурыг  амьжиргааны  түвшингээр тодорхойлж аль болох зорилтот бүлэгт хүргэхээр хичээж байгаа аж. Үүний тулд өрхийн амьжиргааг 0-1000 оноогоор дүгнэх бөгөөд 501-ээс доош оноо авсан өрхийн 0-18 насныханд  мөнгийг олгохоор болж байна.

Түүнчлэн одоо олгож байгаа 60 хувийн гадна үлдсэн үлдсэн хүүхдүүдийн мөнгийг хадгаламж хэлбэрээр байршуулж байгаад 2019 онд нэгмөсөн олгох шийдвэрийг ч төсвийн хэлэлцүүлгийн явцад цуцлахаар тодотголд тусгасан билээ.

скачать dle 12.0

Санал болгох