Өмгөөлөгч Г.Батбаяр гэдэг энэ нөхөрт хариуцлага тооцооч ээ

🕔 2017/04/13 14:30

Өмгөөлөгч Г.Батбаяр гэдэг энэ нөхөрт хариуцлага тооцооч ээ

 

"Өмгөөлөгч Г.Батбаяр хэмээх нөхрийг танихгүй хүн бараг үгүй биз”. Ингээд биччихвэл мань хүн биеэ тоочих байх даа. Хаана л асуудал үүснэ түүн дээр давхиж очдог түүнийг нийгмийн идэвхтэй нэгэн гэж хэлж болохоор. Гэхдээ түүний энэ идэвх нь нийгэм, олон нийтэд чиглэсэн гэхээсээ илүүтэйгээр зөвхөн өөрийн амбиц, амин хувийн ашиг сонирхлын үүднээс хийж буй үйлдэл байдаг.

Уг нь тэрээр өөрийгөө өмгөөлөгч хэмээн танилцуулдаг. Гэтэл өмгөөллийн анхан шатны мэдлэг, мэдрэмж байхгүй хүн юм уу гэж харагдаад байдаг. Ерөөсөө л хувийн үнэлэмжээр бүхий л асуудалд хандаж, үйлчлүүлэгчээ гэхээсээ өөрийгөө дөвийлгөж харагдуулахыг оролддог нэгэн гэдэг нь илэрхий байдаг. Нийгэмд олон янзын ааш араншинтай хүн бий. Г.Батбаярын хувьд аливаа асуудлын мөн чанарыг олж, учрыг нь тунгаахаасаа өмнө өөрийгөө л олон нийтэд таниулах нь чухал гэж боддог нэгэн юм шиг. Нэг талаасаа од болохын хүслэн болсон хүн гэлтэй. Хэт "би” гэж өөрийгөө өргөмжилсөөр сүүлдээ чадахаасаа чадахгүй нь олон болж эхэлдэг бололтой.

Түүнээс болж өмгөөлөгч гэх шударга мэргэжлийн нэр хүнд шороотой хутгалдаж байгааг нуугаад яах билээ. Уг нь өөрийн хэмжээнд чадах зүйлтэйгээ л хүн хутгалддаг. Мэдээж ахиж дэвшихийг хүн бүр л хүсэх нь ойлгомжтой. Гэвч Г.Батбаярын хувьд чадахаасаа чадахгүйтэй ихэд хутгалдаж, хууль тайлбарлаж байгаа өөрөө ороогдож, үйлчлүүлэгчдээ өмгөөлөх биш харин ч яллах үйл хэрэгт ихэд оролцоод байх шиг.

Ер нь хэн энэ хүнд өмгөөлөгч гэх алдрыг хайрласан юм бүү мэд. Алхам тутамдаа алдаа гаргаж, өмгөөлөгчийн нэр хүндийг унагаж яваа хэрнээ бүхий л хэргийг өмгөөлнө гээд л явах юм.

Ерөөсөө түүнийг өмгөөлөгч гэхээсээ илүү шоучин нөхөр гэдгийг нь нийгэм хүлээн зөвшөөрчихлөө. Тэгвэл одоо энэ хүнийг дахин шоудуулах эрхийг өгмөөргүй л байна. Мэргэжлийн шалгалт авч болдог бол яг л Г.Батбаяр мэтийн хүмүүсээс авч, чадвартай эсэхийг нь шалгамаар байх юм.

Тэгээд ч өмгөөлөгч уг нь үйлчлүүлэгчдээ тусалж, өмгөөлөл үзүүлж, хууль зүйн туслалцаа өгдөг хүн гэж ойлгогддог. Гэтэл мань хүн бусдыг л яллаад хэвлэлээр ярилцлага өгөөд явах жишээтэй. Өмгөөлөгч юм уу, прокурор юм уу, сүүлдээ бүр түүний ажил мэргэж лийг ойлгохоо болиод байгаа шүү. Мэргэжил ур чадварын хувьд хангалттай биш гэдгийг нь нотлох цөөн жишээ дурдахад,

-Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдсон Г.Сарангэрэл охиныг өмгөөлж байсан атлаа түүний бүх нууцыг дэлгэж, үйлчлүүлэгчийнхээ нэр хүндэд насан туршид нь арилахааргүй хар толбо үлдээсэн. Өмгөөлөгчдөө итгээд бүх зүйлээ ярьсан Г.Сарангэрэл охины нууцыг Г.Батбаяр нийгэмд цацаад зогсохгүй, үйлчлүүлэгчтэйгээ дээрэнгүй харьцаж, улмаар түүнийг хоригдох болоход нэг ч үг дуугарч хамгаалаагүй.

-"Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтанд зодуулсны дараа дуучин Амрааг өмгөөлж байхдаа ОХУ-ын Элчин сайдын яам уучлалт гуйлаа, В.Путин энэ асуудалд анхаарлаа хандууллаа гэх зэргээр худал ярьж, хоёр орны харилцаанд сэв суулгахаа шахсан. Тэгвэл Г.Батбаярын худал ярьсан нь ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдлээр ил болж, ОХУ-ын Элчин сайдын яам С.Амармандахаас уучлалт гуйгаагүй төдийгүй, "Нэг худал ярьсан хүнд дахиж хэн ч итгэхгүй” хэмээх Орос ардын үгийг хавчуулан байж Г.Батбаяр гэдэг хүнтэй дахиж уулзахгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн сэтгүүлч С.Баттулгын хэрэг, "Хөдөө аж ахуйн сайд Х.Бурмааг Халхголыг гаднынханд зарлаа” гэж гүтгэсэн зэрэг хэргүүдэд нэр холбогдсон гээд түүний алдаа дутагдалтай олон жишээнүүдийг дурдаж болохоор. Өмгөөлсөн хэргүүд нь бүгд түүний ялагдлаар дууссан. Мэргэжил ур чадварын хувьд ийм л хангалтгүй хүн. Гэвч түүнээс мундаг хууль тайлбарлаж, бусдад ял оноодог хүн алга. Эрх мэдэл байвал бүгдийг хорьж цагдахаар нэгэн. Уг нь өмгөөлөгч хүн эрх нь зөрчигдсөн нэгнийг өмгөөлж, хорьж цагдуулахаас хамгаалдаг нэгэн л баймаар.  Ер нь өмгөөлөгч хүн аливаа асуудлыг хууль дүрмийнх нь дагуу ярина уу гэхээс хэрүүл хийх маягаар дэвэргэж ярих нь хэр зүйд нийцдэг юм бол. "Өмгөөлсөн” хэргүүддээ үргэлж ялагддаг түүнийг салбарынхан нь мэдлэг чадвар хомс, мэргэжлийн ур чадвар сул, өмгөөлөгч гэх эрхэм алдрыг цааш аваад явах ёс зүйгүй гэж дүгнээд эхэлсэн байна лээ. Гэсэн ч хамгийн шилдэг өмгөөлөгч аятай аашилж, өөрийгөө дөвийлгөж асуудал болгоныг шийдэх гэдэг. Болоогүй одод болохын хүслэнд хэтэрхий автсан гэлтэй камер харахаараа, олны өмнө гарахаараа хөөрцөглөж цээжнийхээ пангаар урсгаж өгдөг. Хууль дүрэм гэхээсээ илүү хэрүүл хийсэн, бусдыг ялласан, хэвлэлээр айлган сүрдүүлсэн мэдэгдлүүдийг хийдэг. Үнэндээ Г.Батбаяр гэх хүнд мэргэжлийн ур чадвар үнэхээр дутдаг. Дээрээс нь түүнийг нөгөө талд давхар ажилласан гэх ч ярианууд байдаг. Түүний талаар иймэрхүү муу ярианууд нэлээдгүй л бий.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар л гэхэд түүний кампанит ажилд ажилласан залуу сэтгүүлчид Г.Батбаярт их л ам муутай байдаг юм байна лээ. Чингэлтэй дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн мань эр сонгуулийн кампанит ажилдаа баахан хүмүүс ажиллуулчихаад цалин хөлсийг нь өгөлгүй "гол харайсан” аж. Одоог хүртэл өгөөгүй л байгаа юм билээ. Ямартай ч, Г.Батбаяр гэдэг хүний асуудалд анхаарахгүй бол нийгмийг тэр чигт нь буруу тийш нь залж, түүнийгээ өмгөөлөгч гэх хууль дүрэм нэрээр халхавчилж байна.

Төгс

скачать dle 12.0

Санал болгох