Өмгөөлөгчдөөс мэргэжлийн болон ур чадварын шалгалт авч байя

🕔 2016/12/12 15:09

 

Өмгөөлөгч хүн хохирогч, гэмт этгээд хэн ч байсан хуулийн өмнө тэгш эрхтэй байх бүхий л боломжийг бүдүүлэгч хүн байх ёстой юм шиг. Хууль мэдэхгүйгээс болж алдаж, буруудах бүрт хамгийн сайн зөвлөх, хамгийн сайн туслах, хамгийн итгэж болох хүн л өмгөөлөгч байна гэж ойлгодог.  Гэвч долоон булчирхайгаа тоочиж, өмгөөлөгчдөө итгэж, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлээд өгөх болов уу гэж найдаж явахад харин өнөөх өмгөөлөгч нь тухайн хэргээр өөрийн нэр төрийг өсгөх зорилготой "шоу” тоглолт хийгээд явсан бол яах вэ. Ийм өмгөөлөгч байж болохгүй биз дээ.

 


Тэгвэл ийм өмгөөлөгч байна. Түүнийг Г.Батбаяр гэдэг. Анх Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн нялх амраг гэгдэж байсан Г.Сарангэрэлийн өмгөөлөгчөөр олон нийтэд танигдаж байлаа. Тухайн үед шударга үнэний дуу хоолой болж, эрх мэдэлтнүүдийн дайнд ирээдүй нь сүйдэж байгаа туяхан охиныг өмгөөлж буй сайн өмгөөлөгч хэмээн түүнийг олон нийт үнэлдэг байв. Гэвч тэр үйлчлүүлэгчээ хамгаалж чадалгүй шоронд илгээсэн. Ингээд зогсохгүй олон нийтийн анхаарал татсан бүхий л хэргүүдэд оролцож, өмгөөлөл хийх боллоо. Шударга үнэний дуу хоолой болохоор зүтгэж яваа зөв сэтгэлтэй залуу юм л гэх үнэлгээ олон нийт түүнд өгсөөр байсан. Гэвч авсан хэрэг бүр нь "ялагдал” амсах нь тэр. Энэ нь түүнийг өмгөөлөгчийн хувьд мэргэжлийн мэдлэг, ур чадвар дутмаг нэгэн гэдгийг нь баталгаажуулсаар байв. 


Тиймээс Г.Батбаярт хандаж түүнээр хэргээ өмгөөлүүлэх үйлчлүүлэгч ховордлоо. Тэгсэн мань хүн олон анхаарал татсан хэрэг бүрт хөндлөнгөөс тайлбар хийж, дугарсан хүн бүрт ял шийтгэл оноогоод эхлэв. Уг нь Монгол Улсад нэг л хууль үйлчилдэг. Тэр нь шүүх л эцсйн байдлаар гэм бурууг тогтооно гэдэг хуулийн тогтоол. Гэтэл өмгөөлөгч хүн бусдыг өмгөөлж, хуулийн дагуу туслалцаа үзүүлэхийн оронд бусдыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр яллаж, түүгээрээ өөрийн нэр хүндийг өсгөх алхам хийж байлаа.


Ямар учиртай ийм зүйл хийдэг юм бол хэмээн иргэд гайхдаг байв. Тэгсэн удалгүй өмгөөлөгч Г.Батбаяр сонгуульд нэр дэвшиж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж эхэлсэн юм. Ингээд л иргэд түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн болсон байна. Сонгуулиар Г.Батбаяр иргэдийн итгэлийг хүлээж чадаагүй. Магадгүй түүнээр өмгөөлөл хийлгэх хүн ч олдохгүй болсон биз.


Гэтэл дуучин Амрааг Оросын дипломатич зодсон хэрэг дээр өмгөөлөгч хийж байгаа гээд дахин гарч ирлээ. Ингэхдээ буруу зөрүү мэдээлэл хийж, хоёр орны найрамдалт харилцаанд сөргөөр нөлөөлөхүйц байдлыг хүртэл бий болгох шахав. Тиймээс ОХУ-ын Элчин сайдын яамнас өмгөөлөгч Г.Батбаяртай дахин харилцах хүсэлгүй байгаа гэдгээ албан ёсоор уламжлаад авсан. Ийм л нэг өмгөөлөгч өөрийн эрх ашгийн төлөө бусдын зовлонгоор тоглолт хийж явна. Ер нь өмгөөлөгчдийн нэр хүнд их л унагаж яваа хүн гэж тодотгож болох юм. Чадвар, мэдлэгийг нь тогтоож, амжихгүй бол эрхийг нь хасдаг, мэргэжлийн үүднээс ёс зүй алдсан хариуцлагагүй байдал бүрт арга хэмжээ авдаг болчихмоор.


Тийм зүйл байхгүй болоод л энэ хүн дур зоргоороо аашилж, албан тушаалаа ашиглаж явдаг болов уу даа. Ер нь өмгөөлөгчдөөс мэргэжлийн болон ур чадварын шалгалтыг тогтмол авч байя. Тэгээд тэнцсэн хүнд өмгөөлөл хийж эрх олгож, тэнцээгүйг нь шалгалтандаа бэлтгээрэй гээд явчихдаг болмоор юм. Үгүй бол өмгөөлөгч гэх нэрээр хувийн ашиг сонирхлоо хөөцөлдөөд явдаг энэ мэт хүмүүс олшрох нь байна.


Үндэстэн агентлаг


скачать dle 12.0

Санал болгох