Дархан-Уул аймаг хууль ёсны Засаг даргагүй болжээ

🕔 2015/12/09 13:26

enhbold darhanДархан-Уул аймгийн шинэхэн Засаг дарга А.Энхболдыг  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг захирамж гарган батламжилсан байдаг. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2015 оны 11-р сарын 29-ний 90/90 тоот захирамж гарчээ. Уг захирамжинд  "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45-р зүйлийн 45.1. 45.3 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхий Сайдын 2015 оны 9-р сарын 18-ны өдрийн 187, 188-р захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй” гэжээ. Тэгэхээр Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд хууль ёсны Засаг дарга биш болж таарна. Шүүхийн шийдвэр, хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэн бүр заавал дагаж мөрдөх ёстой. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  шүүхийн шийдвэрийг дагаж мөрдчээ. "Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэгчээр Дархан-Уул аймаг албан бус Засаг даргатай болоод удаж, төрийн ажил цалгардах боллоо.

Эх сурвалж: Шуурхай.мн

darhantogt

darhantogt1

 
скачать dle 12.0

Санал болгох