Энэ өдрийн зурхай /2017.03.27/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 29. Сумъяа гараг. Шувуун хушуут одтой, зургаан цагаан мэнгэтэй, харагчин үхэр өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.
Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хоёрдмол зөрчилтэй өдөр. Нэг талаас сэтгэл булаам байж санасандаа хялбар хүрэх боловч амьдралын чухал үед өөрийгөө зөв илэрхийлж чадахгүй. Гадаад хоёрдмол байдлаасаа бүү зов. Таны энэ зөрчилт байдал хий хоосон юм мэт байж, та зүгээр л нэгэн хэвийн байдлыг тэвчиж чаддаггүй.
ҮХЭР (4/20-5/20)
Орлогын түвшин таны сэтгэлийг гонсойлгохооргүй байна. Гэнэт нэмэлт орлого олох боломж гарч магадгүй. Та төлөвлөсөн зүйлсээ бүгдийг нь худалдан авна. Ажил ихтэй байх боловч энэ нь таныг айлгахгүй. Ажлын өдрөө ухаалгаар зохион байгуулбал төлөвлөсөн ажил тань бүтэмжтэй байх болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр шинэ ажил, албан тушаалд очиход тохиромжгүй өдөр. Валютын ханшийн багахан өөрчлөлт ч танд цохилт болж мэднэ. Хамгийн гол нь удирдагч, бизнесийн эзэн байхаас татгалзаж ямар ч үед цалин хөлсөө авч байдаг хөлсний ажилчны үүрэг гүйцэтгэхийг танд зөвлөж байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Гадаад төрх нь даруухан мэт хүмүүс дурын салбарт амжилтад хүрэх онцгой чадвартай байна. Нэр алдар, эд баялаг олно. Ашгийнхаа зарим нэг хэсгийг буяны үйлд зориул. Ирээдүйн төлөвлөгөө чинь ихээхэн өөрчлөгдөж, хуучны танилуудтайгаа уулзсанаар хувь тавилан сөрөг эргэлт гарна.
АРСЛАН (7/23-8/22)
Та олсон орлогоо гэр бүлдээ тэр чигт нь зарцуулна. Үл ойлголцол, жижиг сажиг хэрүүл маргаан том зөрчил тэмцэл үүсэх шалтгаан болж магад. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түүний бичиг баримтыг бүрдүүлэхтэй холбоотой маргаан гэр бүлд гарч болзошгүй байна.
ОХИН (8/23-9/22)
Зохион байгуулалтгүй, сэтгэл санааны тогтворгүй байдал жолооны ард осолд хүргэж болзошгүй. Гэрээ хэлэлцээр байгуулахад таагүй өдөр. Олон нийтийн тээврийн хэрэгсэл дотор бүдүүлэг явдалтай учирвал яаран бүү хариуг нь өг. Хамт олон дотроо биеэ барьж сур. Эс тэгвээс нэр хүндээ саатуулна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Таны ажилд хяналт тавих явдал гарсан ч аюулгүй. Олны талархал хүлээнэ.Үг болгоноо хяна. Сэтгэлийн хөдлөл ухаалаг байдлаас даван гарч улмаар төөрөгдөлд хүргэх болно. Болж буй үйл явдлыг бодитоор үнэлэх болно. Хурц халдварт өвчин халдварыг даамжруулахгүйн тулд хоолой амаа зайл.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Энэ өдөр танд тааламжгүй байна. Ажил мэргэжилдээ азгүйтсэнээс сэтгэлийн хямралд орж гутарна. Эрч хүч буурснаас хэтийн төлөвлөгөө боловсруулж, эрхэлж буй ажлаа өөрчлөхөөр шийдэж магадгүй. Гэнэтийн сэтгэл хөдлөлд бүү авт. Найз нөхөд, төрөл төрөгсөдтэйгөө зөвлөлд.
НУМ (11/22-12/21)
Та анхаарлын төвд байж, бусдыг захирахыг хүснэ. Гадаад байдал имиджээ өөрчилбөл үр дүнд хүрнэ. Ажил дээрээ зохион байгуулах авьяасаа ашигла. Хувийн харьцаанд удирдагч нь бай. Шинэ танилтай болох боломж гарна. Түүнийг бүү алд, санаа бодлоо ил тод илэрхийл.
МАТАР (12/22-1/19)
Сарын сүүлд гэнэтийн явдал тохиолдох нь элбэг байна. Гэр дотроо янз бүрийн шинэчлэл өөрчлөлт хийж мэднэ. Ямар нэгэн аймшигтай, тэр тусмаа муу зүйл болохгүй. Нөхцөл байдалд дасан зохицон, санаачлага гаргахгүй, дэмий үймэхгүй, яарахгүй байх хэрэгтэй.
ХУМХ (1/20-2/18)
Энэ сарын сүүл цаг үе бол болзошгүй бүтэлгүйтлийнхээ тоогоор хамгийн давтамж өндөртэй үе юм. Биеийн дархлаа сулрах, эрүүл мэндтэй холбоотой асуудлууд үүснэ. Энэ үед тахал тусч магадгүй, үүнээс болж хайр дурлалын адал явдал албан тушаал ахих ч сонирхол буурна.
ЗАГАС (2/19-3/20)
Найз нөхдүүд ивээн тэтгэгч нартайгаа харьцах харьцаанд хөндрийрэл, харилцан уур уцаар үүсч энэ харьцаа таныг баярлуулахаа болино. Энэ бүхэн нь түр зуурын явдал юм. Шалгарсан хүмүүстээ итгэ. Шинэ танилууд анх ямар ч сэтгэл төрүүлсэн бай хүндрэл бэрхшээлээс өөр юу ч аврахгүй.