Энэ өдрийн зурхай /2017.03.06/

🕔 2017/03/06 08:30

Энэ өдрийн зурхай /2017.03.06/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 6. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 9. Сумъяа гараг. Есөн улаан мэнгэтэй, гөрөөсөн толгой одтой, хар луу өдөр.

Барилдлага: Үл зохилдох   
Шүтэн барилдлага: Авахуй        
Суудал: Ус

Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 18 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн.

Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр бизнес үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд амжилттай, их мөнгө олно. Албан хаагчид цалингаа нэмүүлэх талаар удирдлагадаа хандаж болно. Хэрвээ танд илүү сонирхолтой ажил санал болговол хэдий шууд ашиг олж эхлэхгүй ч зөвшөөр. Зугаа цэнгэлийн арга хэмжээ бүү зохион байгуул. Хурим найр хийвэл энэ холбоо бат бөх удаан жаргалтай байх болно.


ҮХЭР (4/20-5/20)

Сарын гуравдугаар арав хоногт ажил дээр томоохон өөрчлөлт гарах магадлалтай. Шинэ нөхцөл байдалд аль болохоор түргэн зохиц. Үүнээс таны өсөн дэвших эсэх шалтгаална. Хол ойрын хараа муудаж. зовхи өвчлөх магадлалтай. Хэрэв та зохиолч, сэтгүүлч бол ая дантай байхыг хичээж, хэлэх бичих зүйлсээ хяна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өдөр тутмын ажил хэргээ зохион байгуулахад хүндрэлтэй өдөр болно. Цаг зав хүрэлцэхгүй байх, шаардлагагүй хөл үймээн, хоосон дэмий маргаан зэрэг нь хэнийг ч сэтгэл санааг тавгүйтүүлж чадна. Уур амьсгалыг дээшлүүлэх гэж бүү оролд, юунд ч бүү яар, дотны хүмүүсээсээ уучлал гуй, өөрөө ч тэднийгээ уучил, тайван амарч сайн унтаж ав. Энэ нь одоо танд хамгийн хэрэгтэй байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та өнөөдөр итгэж байгаа хүнтэйгээ ажил хэргийн яриа өрнүүлэх хэрэгтэй. Та нарт шинэ санаа гарч магад. Эелдэг дипломат хүмүүс ч өнөөдөр зөрүүд, бусдын үгэнд орохгүй байна. Олонх мэлхий зөрүүд, ёс зүйгүй энэ байдлаасаа болж зовно. Арга бүү тасар. Хэд хоногийн дараа бүх юм сайнаар эргэнэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Та өнөөдөр тун анхааралтай хүлээцтэй байгаарай. Сэтгэл санаагаа маш тайван тогтуун байлга. Энэ нь таны хувьд маш чухал байна шүү. Олон хүмүүс амралтаа авмаар байгаа боловч ажил хэрэг улам бүр оволзсоор байх болно. Ажлын ачаалал ихсэж хувийн амьдралдаа зориулах цаг зав бараг гарахгүй бололтой.


ОХИН (8/23-9/22)

Эсрэг тэсрэг өдөр. Ялагч ч байж болно. Хохирогч ч байх талтай. Зорилгодоо хүрэхийг эрмэлз. Таньд тохиолдох бэрхшээлийг тэмцэж дар. Амьдралын туршлага цаг хүчээ зарцуулж, маш их ажиллаж байж хуримтлуулна. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй. Бодол санаагаа амьдралд бодитоор хэрэгжүүлэхэд ашиглаж болох юм. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ найз нөхөд, ивээн тэтгэгч. хамаатан садныхандаа тулгуурла.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Бичиг баримт бүрдүүлэх, компаниа бүртгүүлэхэд тохиромжтой өдөр. Хувийн бизнес эрхлэх эсвэл уран бүтээлийн үйл ажиллагаа зохион байгуулах боломж гарна. Санхүүгийн төлөвлөгөөгөө зохиохдоо нямбай байх нь таны ирээдүйн амжилтын баталгаа болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ өдөр бизнес үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд амжилттай, их мөнгө олно. Албан хаагчид цалингаа нэмүүлэх талаар удирдлагадаа хандаж болно. Хэрвээ танд илүү сонирхолтой ажил санал болговол хэдий шууд ашиг олж эхлэхгүй ч зөвшөөр. Зугаа цэнгэлийн арга хэмжээ бүү зохион байгуул. Хурим найр хийвэл энэ холбоо бат бөх удаан жаргалтай байх болно.


НУМ (11/22-12/21)

Уулзалт, хурал цуглаан, шинжлэх ухааны бага хурал, сонирхолтой аялал хийхэд тааламжтай өдөр. Гэрээсээ хол бүү яв. Ойрхон аялж болно. Шинжлэх ухааны уран бүтээл хийх ажилд цагаа зарцуулбал танд ашигтай байна болно. Шургуу байдал, өөдрөг сэтгэл эерэг үр дүн авчирна. Хайр сэтгэлийн тодорхойгүй байдал таныг аюулын ирмэгт хүрсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Үдээс хойш таны хамгийн эмзэг асуудлаа шийдвэрлэнэ.


МАТАР (12/22-1/19)

Энэ өдөр ямар ч гэнэтийн үйл явдал тохиолдож мэднэ. Хувь тохиол тэнд олон жижиг гэнэтийн бэлэг авах болохоор энэ нь тун ч сайн хэрэг, Олон хүн амьдралыг туйлын сайнаар бодон, арай л нийцтэй, гэнэн иттэмтгий байх нь. Өдрийг хий дэмий, үймээн бужигнаан дунд өнгөрөөсний хэрэггүй.


ХУМХ (1/20-2/18)

Таны урамшуулал саатаж улмаар таны худалдан авахаар зэхэж байсан зүйлсийн төлөвлөгөө өөрчлөгдөнө. Таны сонирхол өнөөдөр ажил хэргийн амжилт, нийгмийн байр суурьтай холбоотой байх болно. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд дэргэдээ байгаа хүмүүсийн итгэл дэмжлэгийг ашиглаж мөлжиж болохгүйг сана. Хайр дурлалын харьцаа харилцан ашиг дээр тулгуурлана.


ЗАГАС (2/19-3/20)

Тогтворгүй, үл итгэх хандлагатай өдөр. Бизнесменүүд алдагдал авчрах эсвэл ээдрээтэй нөхцөл байдалд орооцолдох, ажил хэргийн түншлэлд оролцоно. Үүнийг засаж залруулахад маш их цаг зав зарцуулна. Мөнгөнд зөв хандаж сурвал та олон таагүй явдлуудаас зайлсхийж чадна.


скачать dle 12.0

Санал болгох