📅

“ИХ ХОТЫН БАЯР, ТӨВИЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ -2016” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө

🕔 2016/09/26 15:53

“ИХ ХОТЫН БАЯР, ТӨВИЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ -2016” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө

 

Дархан-Уул аймгийн ЗДТГазар, ХАҮТанхим хамтран 1999 оноос эхлэн "Дархан Түншлэл” үзэсгэлэн худалдааг 17 дахь жилдээ Дархан-Уул аймагт 9 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. 2014 оноос эхлэн Дархан хотын баярыгугтан "Их хотын баяр, төвийн бүсийн түншлэл” нэртэйгээр өргөн дэлгэр зохион байгуулдаг болсноор иргэд нэг дороос өргөн хүрээний мэдээлэл, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой юм.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд манай аймгаас гадна Улаанбаатар хот, Архангай, Булган, Хэнтий, Орхон аймгаас нийтдээ 45 аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгчид, иргэдоролцож, дунджаар 20 сая төгрөгний борлуулалт хийж, хөнгөлөлттэй, урамшуулалттайхудалдаагаар гурван өдрийн турш иргэд үйлчлүүлэгчиддээ бэлэг барив.

Үйл ажиллагааны хүрээнд аймгийн "Спортын ордон”, "Найрамдал” талбай дээр "Төвийн бүсийн түншлэл-2016” өргөн хэрэглээний бараа, хүнсний үзэсгэлэн худалдаа, Үйлчилгээний байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, Аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний шалгаруулалт, Алтан намар хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зэрэг үйл ажиллагаануудыг амжилттай зохион явууллаа.

"Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа "Найрамдал” талбай дээр зохион байгуулагдаж Шарын гол, Орхон, Хонгор, Дархан сумынногоочид,зөгийчид, малчид шинэ ургацын дээж хүнсний ногоо, жимс жимсгэнэ, даршилсан бүтээгдэхүүн, төрөл бүрийн модны суулгац, зөгийн бал, сүү цагаан идээ зэрэг чанартай эко бүтээгдэхүүнүүдийг Дарханчууддаа хамгийн хямд үнээр хүргэсэн юм.

Мөн ХААН банкны Дархан салбар үзэсгэлэнг ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллаж, үзэсгэлэн худалдаанд гурван өдрийн турш оролцож, иргэдэд өөрийн байгууллагын үйлчилгээг үзүүлж, зээлийг газар дээрээс нь олголт хийж, үзэсгэлэнгийн идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, явуулын ATM-ээр иргэдэд үйлчлэн шинэлэг байдлаар оролцлоо. Аймгийн ХОХБТХэлтэс, СХЗХэлтэс, МХГазар, ХХААГазар, ХАҮТанхим, ХЭАХНийгэмлэг байгууллагуудын мэргэжилтэнүүдээс бүрдсэн шалгаруулалтын комисс аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үзэсгэлэн худалдааны шилдэгүүдийг шалгарууллаа.

Үүнд:

1.Үзэсгэлэнгийн нэрэмжит хүндэт өргөмжлөлөөр- Тунамал Өгөөж ХХК

2.Үзэсгэлэнгийн нэрэмжит хүндэт өргөмжлөлөөр- ХААН банк

3.Үзэсгэлэнгийн нэрэмжит хүндэт өргөмжлөлөөр-Мон крем ХХК

4.Үзэсгэлэнгийн нэрэмжит хүндэт өргөмжлөлөөр-Шарын гол сумын ЗДТГ

5.Үзэсгэлэнгийн нэрэмжит хүндэт өргөмжлөлөөр-Хэнтий БИТ

6.Үзэсгэлэнгийн нэрэмжит хүндэт өргөмжлөлөөр-Эрдэнэт зөгий хоршоо

7.Үзэсгэлэнгийн нэрэмжит хүндэт өргөмжлөлөөр-Амтлаг зөгий

8.Үзэсгэлэнгийн нэрэмжит хүндэт өргөмжлөлөөр-Амина үсчин гоо сайхны холбоо

9.Үзэсгэлэнгийн эрэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч – Хонгор сумын малчин Г.Ганбаатар

10.Шилдэг тариаланч- Хонгор сумын иргэн С.Цэнд-Аюуш

11.Шилдэг өрхийн үйлдвэрлэгч-Мишээл хуримтлалын бүлэг

12.Хэрэглэгчдийн найдвартай Түнш байгууллага-Мерси салон

13.Шилдэг сав баглаа боодолтой хүнсний ногоо- Алтан хүнс групп ХХК

14.Шилдэг маркетингтай оролцогч –Глобал трейдинг деволопмент ХХК

15.Импортыг орлох бүтээгдэхүүн – Монгол оймс ХХК-ын "Илч трико”

16.Онцлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч – Дархан гэрэл ХХК-ын Адууны утсан мах

17.Шинэ технологи нэвтрүүлсэн байгууллага – Дархан хүнс ХХК

18.Хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн хамт олон – Мөнх дэгжих гал ХХК

19.Төвийн бүсийн шилдэг бүтээгдэхүүн- Шүтэн-Уул ХХК "Үйлчилгээний ажилтны хувцас”

20.Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр- Таймлесс ХХК эсгий шаахай

21.Аймгийн шилдэг хүнсний бүтээгдэхүүн- Ариун эх цацал ХХК-ын Цөцгийтэй тараг

22.Аймгийн ХАҮТ-ын нэрэмжит цом – Мөнх-Ундрам хүнс ХХК

23.Аймгийн Брэнд бүтээгдэхүүнээр –Мах сервис ХХК "Гүзээний ороомог”

24.Гран при – Дархан нэхий ХК шалгарлаа.

MTA
скачать dle 12.0

Санал болгох