Энэ өдрийн зурхай /2017.02.01/

🕔 2017/02/01 08:33

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 1. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 5. Буд гараг. Могойг хүлэгч одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин хонь өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй 
Суудал:  Огторгуй

Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал арвидна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Таны бусдыг татах чадвар нэмэгдэнэ. Эелдэг зөөлөн зан бурхны бэлэг мэт байна. Хайр дурлалд тань сайхан дурсамж үлдэнэ. Хайрттайгаа ер бусын аз жаргалтай харилцана. Гаргасан шийдвэрээ сайн хянаж үзээрэй. Гэрээ хэлцэлд амжилт олно.


ҮХЭР (4/20-5/20)

Уран бүтээлийн хүмүүсийг амжилт хүлээж байна. Таныг урлагийн бурхан тэнгэр өнөөдөр ивээнэ. Амжилт олно гэдэгтээ итгэлтэй байж болно. Эрхэлсэн ажлаа хэвийн дадлаар, хөнгөн гүйцэтгэ. Өөрийгөө хэт зовоолгүй, зохих ёсоор нь үнэл. Ингэж чадвал та цалингаа нэмүүлэх, хамт олныхоо хүндэтгэлийг хүлээх, гэр бүлд ойлголцол бий болох зэрэг олон ашигтай тустай зүйл бүтээж чадна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Од эрхэс танд олуулаа байж, дотны хүмүүстэйгээ ажил төрлөө нэгдэн эрхлэхийг зөвлөж байна. Олонхи ихэрүүд өөрийн хүрээллийн хүмүүс болон өөртөө сэтгэл хангалуун байна. Ухаалаг хүмүүстэй харьцаж тэдний туршлагаас суралцахад тустай. Хүүхдүүдтэйгээ болон найзуудтайгаа чөлөөт цагаа салхинд гарч өнгөрүүлээрэй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Эрэгтэй мэлхийнхэнд тэдний амьдралыг өөрчлөх гэнэтийн учрал тохиолдож болзошгүй. Ажил хэргийн алтан боломжийг бүү алд. Хүчин чармайлтаа дайчил. Эрүүл мэндээ анхаарч илүүдэл жинтэй бол өөртөө бодит зорилт тавь. Дур булаам харагдах нь таны амжилтын гол үндэс болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Худал хуурмагийг мэдэх өдөр. Өнөөдөр та бодит үнэнийг өчүүхэн олз ашгийн төлөө гуйвуулсан явдал, худал хуурмагийг илчилж магадгүй. Иймээс тийм ч тайван бус өдөр болно. Зөвхөн мөнгөний төлөө хуурч мэхлэгсэдийн арга залинд орохоос бусдыг аварна. Танд заналхийлэл ирэх боловч бүү бууж өг. Өчүүхэн эрх ашиг эсвэл амиа бодсон байдлаас үнэнээс зугтвал та насан туршдаа харамсана.


ОХИН (8/23-9/22)

Эмэгтэйчүүд сэтгэл татам хүнтэй уулзах, эсвэл хувийн амьдралд таатай өөрчлөлт гарах мэдээ хүлээн авна. Эргэн тойронтойгоо сайхан харьцаж, ажлын хамтрах харьцаагаа эерэг хандлагатай байлгана. Ажлын ачааллаас ядрах, мэдрэлийн систем хямарч болно. Саунд орж, иллэг массаж хийлгэ. Аялалд гарах бол арын асуудлаа сайн зохицуулж, бэлтгэл ажлаа, цаг агаарын мэдээг сайтар шалга.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Тааламжтай өдөр. Амьдралын эрч хүч, эерэг хандлага нэмэгдэнэ. Мэргэжлийн ажил, шийдвэрлэх хариуцлагатай асуудлыг шийдэхэд сайн өдөр. Ажлын амжилт, бүтээлч үйл ажиллагаа сайжирч магадгүй. Хувийн бизнес хийдэг хүмүүс өнөөдөр амжилттай үйл ажиллагаа явуулах болно. Ажлын байрны шинэ, ашигтай санал хүлээн авч ашиглах боломжтой.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Олонх хилэнцүүд өөрийн дотоод мөн чанар гадаад ертөнцөд болж буй үйл явдлаас багагүй ач холбогдолтой гэдгийг ухамсарладаг. Хэт түргэн зан таныг гарсан өндөрлөгөөс тань буцааж унагана. Үйл явдлын далд дохио таныг дотоод ертөнцдөө анхаарал хандуулахыг анхааруулж байна. Зөвхөн хийж буй нэг ажил хэрэг дээрээ төвлөр. Ажилдаа анхааралтай, хянуур хандсанаар гаргасан алдаагаа олж засах болно.


НУМ (11/22-12/21)

Алдаатай мэдээлэл, буруу тооцоо, болчимгүй үйлдлээс болж санаа зовоох асуудал гарах магадлалтай өдөр. Олонхи нумынхан дотны хүнийхээ өмнө буруу зүйл хийнэ. Ажил дээрээ алдаа гаргасан бол хариуцлагаас бүү зугт. Алдаагаа цагийг нь олж хүлээн зөвшөөрвөл хамт олон тань тэрхүү алдааг засахад хамтран тусална.


МАТАР (12/22-1/19)

Амбицтай, эрч хүчтэй матарынхан амжилттай өдөр. Таны хичээл зүтгэлийг зүй ёсоор үнэлэнэ. Санхүүгийн асуудал ч боломжийн байна. Олон нийтийн болон улс төрийн арга хэмжээнд оролцоно. Ажил хэргийн түншүүд сайхан санал тавина. Хамгийн гол нь таны ухаалаг, мэдлэгтэй байдал урьд өмнө хийсэн хичээл зүтгэлийн үр дүн өнөөдөр гарна.


ХУМХ (1/20-2/18)

Нэр хүнд хөрөнгө мөнгө, байдлаас илүү чухал. Эргэн тойрныхноосоо ихийг шаарддаг шигээ өөртөө байгаа бүхнийг бусадтайгаа өгөөмөрөөр хуваалц. Бат бөх бус гэр бүлүүдэд урд сарын таагүй хандлага үргэлжилнэ. Гол нь аль аль нь харилцаагаа сайжруулах хүсэлтэй байх ёстой. Хэлэх үгээ сайтар бод. Бүх зүйл аяндаа сайн сайхан болно.


ЗАГАС (2/19-3/20)

Хүндхэн ачаалалтай өдөр. Хуучин ажил хэргийн асуудлууд босч ирнэ. Өр, зээл, татвараа цагт нь төл. Хууль бүү зөрч. Хяналт шалгалтын байгууллагынхан ирж болзошгүй. Ажлаа цагт нь дуусгаж байх нь амжилттай ажиллах үндэс гэдгийг танд сануулсан өдөр болох нь. Мөн та гэр бүлээ орхигдуулахгүйгээр өөрийгөө ажилдаа зориулах хэрэгтэй болно. Гэр бүлийн асуудлаа зохицуулаад, ядарсан ч ажил хэргийн асуудалд шургуу хандаж илүү цагаар ажиллах хэрэгтэй. Эрүүл мэндээ хамгаалах хялбархан арга замыг үргэлж бодож хэрэгжүүл.


скачать dle 12.0

Санал болгох