Энэ өдрийн зурхай /2017.01.24/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 27. Ангараг гараг. Эрхтэний тэнгэрт одтой, таван шар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 8 цаг 16 минутад мандан, 17 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Санаачлагатай өдөр. Бодит байдлыг мэдрэх мэдрэмжээ зөн билигтэйгээ хэт бүү хутга. Та бодит амьдралын мөн чанарыг олж харж, түүнийг зохих ёсоор үнэх хэрэгтэй. Бүтээлч идэвхи, ажил хэрэгч санаачлага гаргавал энэ өдөр бүх зүйл бүтнэ. Гадаадын түнштэй харилцаа холбоо тогтооход үр дүнтэй хамтын ажиллагаа хэрэгжих боломжтой.
ҮХЭР (4/20-5/20)
Эргэн тойрон таныг шүүмжилсэн хүмүүсээр дүүрч,та зөрчил маргаанд толгой эргэнэ. Та түүнд хэт автахгүйг хичээ. Хэт нэг талыг баримталсан байр суурьтай талд оролгүй бас өөрийнхөө зөв гэж үзсэнийг өмгөөлөхгүй байвал зүгээр. Бүүр зугт, муу энергитэй газраас шалтаг олж зугт. Таныг муулах байсан ч бүү ай. Өөрийгөө дөвийлгөх гэвэл нөхцөл байдлыг муутгана.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Алба амиа хослуулж чадах өдөр. Таныг амьдралд идэвхитэй, хайртай байр суурь эргэн тойрнынхонд юуны өмнө гэр бүлийнхэнд чинь нөлөөлнө. Хүүхдүүдтэйгээ биеийн тамираар хичээллэхэд нь, хичээлээ давтахад нь сонирхолтой хэлбэрээр зөвлөж, сайн санаа тавь. Хэрэв та өөртөө итгэвэл бусад зүйлээс үл шалтгаалан ажлынхаа оргилд хүрнэ. Бусдын үгийг сонсох ч та өөрийнхөөрөө шийд гаргана. Хайртай хүндээ зөвлөгөө харамгүй өг, ажил ихтэй байсан ч.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Арилжаа хийх тохиолдолд найдвартай тунш бай. Хуурч мэхлэх нь таны үр хүүхдэд нөлөөлөх нь. Амлалтаа биелүүл. Хууль бүү зөрч. Тэгвэл энэ өдөр таны хувьд сайхан өнгөрнө. Аялалд гарах шийдвэр гаргахад сайн. Бусдад сайн хүн болох гэж жүжиглэх танд зохихгүй. Байгаараа бай.
АРСЛАН (7/23-8/22)
Өдөөн хатгалга, бүдүүлэг байдалтай учрах өдөр. Хүнд өдөр болж хүчирхийлэл, түрэмгий үйлдэлд автагдаж болзошгүй байна. Иймд гадуур онц шаардлагагүй бол битгий гар. Итгэхгүй байгаа хүмүүстэй хийх уулзалтаа хойшлуул. Ажил дээрээ таарамж муутай хүний түрэмгий байдалд өртөнө. Таны зөв байсан ч тоолгүй, ажлаа тайван хий. Замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжил. Болвол жолоо бүү барь.
ОХИН (8/23-9/22)
Таны сэтгэл санаа таагүй байна. Болж өгвөл хэнтэй ч битгий мууд. Эргэн тойрны хүмүүс юу ч ярьж байсан битгий тоо. Эцсийн шийдвэр гаргахын өмнө бүхнийг дахин дахин нягтал. Ийм үед та чухал зүйлийг ганцаараа эхлэх хэрэггүй. Таныг ажил хэргийн уулзалт, албаны чухал баримт бичиг боловсруулах ажил хүлээж байна. Анхаарлаа сарниулвал том алдаа гаргана.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хосуудын харьцаа улам дотносох өдөр. Хайртай хүнээ том ресторанд урьж, өөрсдийн халуун дотно харьцааг үр дүнтэй болго. Таны нүдэнд өнөөдөр үнэн мэтгэлийн гэрэл асч байна.Таныг ямар ч жүжиглэлтгүй үнэнээрээ байгааг хайртай хүн чинь сайн мэдрэх цаг үе. Энэ өдөр та аз жаргалаар дүүрэн байх болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Эерэг байдлууд илрэх өдөр. Дотно найз, гэр бүлийн харьцаанд улам дулаан уур амьсгал бүрдүүлэхийн тулд та эелдэг тусархуу байхыг одод зөвлөж байна. Таны ажил хэрэгч байдал эрхэлсэн ажилдаа эмх журамтай байдлыг бүрдүүлнэ. Бусдыг сонсож, суралцаж зарим үед хүлээцтэй бай. Ажил төрөл боломжийн сайн байна. Гэр бүлийн харьцаа таны оролцоотойгоор эерэг байдлаа хадгална.
НУМ (11/22-12/21)
Худалдаа хийх болон гэрээ байгуулах өдөр. Өнөөдөр төлөвлөсөн зүйлүүдээ худалдаж авахад амжилттай байх болно. Өнөөдөр хамтрагч байгууллагуудтай шинэчилсэн гэрээ, бичиг баримт бүрдүүлэхэд тохиромжтой байна. Нуруугаа гэмтээх, шөрмөсөө сунгах зэрэг бэртэл авахаас болгоомжил.
МАТАР (12/22-1/19)
Сэтгэл хөөрлөө барьж, бусдыг үл тоосон байдлаа нуух өдөр. Биеэ тоохоо боль. Өөртөө бусдаас илүү хариуцлага бүү үүрүүл. Хайртай хүнтэйгээ хөндий, албархуу харьцсанаас болж зөрчил үүснэ. Ажлаа танилцуулсан хүнийг гомдоож болзошгүй. Тиймээс аливааг тухай бүрд нь анхаарч ойр дотныхноо гомдоохоос болгоомжил.
ХУМХ (1/20-2/18)
Болгоомжлол дүүрэн таагүй өдөр. Хууль хяналтын байгууллага, удирдлагатайгаа харьцах харилцаанд таагүй хүндрэл гарна. Асуудалд нухацтай ханд. Хэлэх үгээ цэгнэ, тэгвэл бүх зүйл сайн сайхан болно. Өмнөх нөхцөл байдалдаа тулгуурлан зөв төлөвлөгөө гарга. Таныг ашиглахыг хичээж байгаа хүмүүстэй болгоомжтой харьц. Ирэх өдрүүдээ ийм таагүй байлгахгүйн тулд өнөөдөр сайн төлөвлө.
ЗАГАС (2/19-3/20)
Цэцэн ухаан, өгөөмөр байдлын өдөр. Хэт хөөрөлгүй ухаалаг байвал ашиг олох өдөр. Худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах, зочид хүлээн авахад таатай. Ажилчиддаа түрэмгий хандаж, өөрийн санаа бодлоо тулгах хэрэггүй. Муулана гэж айлгүй, хэтэрхий гэмээр өгөөмөр бай. Ихэнх хүмүүсийн эртний романтик харьцаа төгсөж болох ба таньд харамсалтай бол түүнийг атаархтал амьдрах шийд гарга.