Дархан-Уул аймгийн “дархан хамгаалалттай” хурал үргэлжилж байна

🕔 2015/12/02 13:53
Дархан-Уул аймгийн “дархан хамгаалалттай” хурал үргэлжилж байна

Өнөөдөр буюу 2015 оны 12-р сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 11-р хурал "онцгой хамгаалалтан дор, онц сонирхолтойгоор” хуралдаж байна. Хурлын зорилго тов тодорхой. Дархан-Уул аймгийн удирдлагыг гартаа булаан авсан АН –ынхан одоо иргэдийн төлөөлөгчдөө үндэслэлгүйгээр халж, оронд нь өөр намын өрсөлдөгчгүйгээр өөрсдийн хүмүүсээ нэр дэвшүүлэн сонгохоор хурал хийж байгаа юм. Хууль бус үйлдлийг нь эсэргүүцсэн бусад нам, иргэдээс цагдаа болон хамгаалалтын албадаар хамгаалуулан амар амгалан хуралдацгааж байна.

Харин дөнгөж сая авсан мэдээллээр нөгөө талд нь хамаг суудлаа булаалгуулсан МАН дахин нэг Иргэдийн төлөөлөгчдийн хурал хийж байна. Энэ 2 хурлын алиных нь шийдвэр хүчин төгөлдөрт тооцогдох хийгээд Дарханы сонгуулийн хороо болон намуудын үнэн нүүр царайг эндээс харж болох нэг талдаа аятайхан ч гэмээр нөгөө талдаа аймаар ч гэмээр хурлууд үргэлжилсээр байна. Бид үргэлжлүүлэн мэдээллэнэ.

shuurhai.mn
скачать dle 12.0

Санал болгох