Энэ өдрийн зурхай /2017.01.11/

🕔 2017/01/11 09:03

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 11. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 14. Буд гараг.  Хэрцгий охин одтой, есөн улаан мэнгэтэй, шар нохой өдөр. 

Барилдлага: Рашаан 
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
Суудал: Мод

Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өөрийгөө дайчлах өдөр. Өнөөдөр хэрүүл маргаан бүү гарга. Бусадтай ойлголцоход хүнд өдрүүдийн нэг. Тайван байж нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажигла. Анхаарлаа өөр зүйлд ялимгүй сатааруулж, жишээ нь мэргэжлийн ном унших зэргээр цагийг өнгөрүүлбэл дараа нь таныг зовоож байсан олон зүйлс өчүүхэн жижиг санагдана.

ҮХЭР (4/20-5/20)

Өөрчлөлтийг шинэ урам зориг болгох өдөр. Шинэ үйл хэрэг, шинэчлэл зэрэгт амжилттай байхыг од эрхэс зааж байна. Та өөрийн амьдралын хүсээгүй өөрчлөлтөө ч сайн тал руу нь шинэ сорил болгон хувиргаж чадна. Хүсвэл та засвар эсвэл залхмаар холбоогоо дуусгавар болгож чадна. Шинэ сорилгод өөрийгөө бэлтгэн спортоор хичээллэх, ажилдаа хандах хандлагаа өөрчлөх үэрэгт цаг гарга.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хамт олны үйл ажиллагаанд таатай өдөр. Нийтэч бай, өгөөмөр гэдгээ зарим хүмүүст нотол. Бүрэн итгэдэг хүмүүсийнхээ дэмжлэггүйгээр шийдвэр гаргавал та нөхцөл байдлыг хянах хяналтаа алдаж болзошгүй. Хамтрагчаас гадна хайрт тань ажлын талаар үнэтэй зөвлөгөө өгнө. Олон нийтийн арга хэмжээн дээр алкохолын төрлүүдээс бүү хэрэглэ. Төлөвлөсөн төслөө хэрэгжүүлэхийн өмнө сайн багаа бүрдүүл.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хуучин нөхдүүд, танилуудтайгаа холбоогоо сэргээнэ. Зөвхөн ажил гэдэг холбооноос гадуур сэтгэ. Олон хүнд та үгүйлэгдэж байснаа мэдэрнэ. Ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд таны карьер өсөх асуудал тодорхойлогдоно. Зөвхөн ажиллахаас гадна өөр хэлхээ холбоог байр сууриа бэхжүүлэхэд ашигла. Цаг агаарын байдлаас шалтгаалж зүрх, уушигны өвчин хүрч магадгүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Тогтуун, нартай өдөр байвал танд сайны шинж дохио болно. Таны эрүүл мэнд, ажил хэрэг цаг агаараас түлхүү хамаарах юм байна. Түрээсийн гэрээ хийх, зураг төсөл батлах, эмчилгээ хийж эхлэхэд тааламжтай өдөр гэдгийг од эрхэс зөвлөж байна. Хайртай хүн чинь таныг сорьж мэднэ. Мэстэй харьцаж болохгүй өдөр байна.


ОХИН (8/23-9/22)

Тэвчээргүй сандарсан өдөр. Та өөрийнхөө алхмаа сайтар төлөвлөхгүй, яарч байна. Ирээдүйн амжилтад хүргэх нууц түлхүүр бол таны хувьд тэвчээр байна. Зарим увайгүй үйлдэлд хариу битгий өг. Уураа дотроо нууж, гараа ханцуйдаа чанга атга. Уламжлалт эртний сайхан дуу сонсож тайвшираад ажилдаа ор. Тамхи хэт татах нь таныг улам стерсст оруулж мэднэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Эрүүл мэндээ хамгаалах өдөр.Үе мөчний өвчин хүндрэх магадлалтай. Чийг ихтэй орчинд удаан байхаас зайлсхий. Хоол боловсруулах эрхтэнээ өвтөгөхөөс болгоомжил. Гахай махтай, халаасан удсан хоол идэхээс зайлсхий. Сонгосон хүн чинь танд чин сэтгэлээсээ дурласаныг мэдэрнэ. Гэр бүл чинь өнөөдөр ямар ч зүйл дээр таны талд байна. Тэд сэтгэл зүйн ээдрээтэй асуудлыг тань шийдвэрлэхэд тусална. Инженер, мэдээллийн технологийн мэргэжилтэнүүд, загвар зохион бүтээгч, телевизийн ажилтнуудад амжилт авчрах өдөр.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Дотроо байгаа энергээ гаргаж, зөн совингоо өргөтгөж, мэдээлэл боловсруулахад сайн өдөр. Сэтгэл санаа тань сайжирч, харилцаанд давуу байж, итгэлийгбуцааж олж авна. Гэрээ хэлэлцээрээ амжилттай дуусгаж, өмнөх ажлаа улам сайжруулах шаардлага гарна. Таны дотоод сайхан энергитэй байдал тань эргэн тойрныхныгоо татах болно. Томоохон ажлын мэдээллүүдэд задлан шинжилгээ хий. Таны ажлын амжилтанд саад болж буй зүйлийг та мэдэрч чадна.


НУМ (11/22-12/21)

Төлөвлөсөн ажлуудаа шат ахиулж эрч хүч авах өдөр. Ажил ерөнхий дүр зурагаараа таны төлөвлөсний дагуу явж танд эрч хүч урам зориг дүүрэн байна. Удирдлагаас авсан үүргээ цаг хугацаанд нь сайн биелүүлэхийг хичээ. Дотны хүмүүс, найзуудтайгаа болгоомжтой харьц. Чухал бичиг баримт бэлтгэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөө барьж, бусдаар давхар хянуул.


МАТАР (12/22-1/19)

Хамтран зүтгэгч нартаа туслах өдөр. Удаан үргэлжилсэн таатай харилцаагаа бэхжүүлж өгөөмөр сэтгэл гаргана. Таны амьдралын нөөц бололцоо өөдрөг байгаа тул юунд ч өөрийгөө буу хязгаарла. Хайртай хосуудын харилцаа таатай байна. Зарим матарынхан дархлаа суларч ханиад хүрэх магадлалтай.


ХУМХ (1/20-2/18)

Таагүй зүйлсийн хар үүл арилаагүй өдөр. Од гарагсын нөлөөллөөс харахад таны хамтрагчид чинь туслахгүй тул та зөвхөн өөрөө өөртөө л найдахаас өөр аргагүй. Урьдын туулсан туршлагаа ашиглан шийдэмгий байдал харуул. Гэхдээ хөрөнгө оруулалт хийх эсвэл томоохон худалдан авалт хийвэл алдагдалд орно. Эрүүл мэнддээ өглөөнөөс анхаар. Хоол боловсруулах эрхтний архаг өвчинтэй бол сэдэрч болзошгүй. Элгэнд хортой өөх тостой хурц хоол хүнс бүү . Шаардлага гарсан үед архийг тааруулан хэрэглэ. Эм хэрэглэхдээ болгоомжтой бай.


ЗАГАС (2/19-3/20)

Ашиг орлого нэмэгдэх өдөр. Хуримтлуулсан мөнгөө банкинд хадгалуулах эсвэл ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Таны хувьд олж чаддаг ч хамгийн гол нь хуримтлуулж хадгалах явдал орхигдож байна. Та хадгаламжтай болж амжаагүй бол хуримтлал бий болгох талд алхам хий. Та эрч хүчтэй байж, хүсэл тэмүүлэл тань нэмэгдэнэ. Иймээс уран бүтээлийн ажилд тааламжтай. Хорт зуршилтай бол түүнийгээ хаяхад тохиромжтой өдөр.


скачать dle 12.0

Санал болгох