Энэ өдрийн зурхай /2007.01.02/

🕔 2017/01/02 08:23

Энэ өдрийн зурхай /2007.01.02/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 2. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 4. Сумъяа гараг. Есөн улаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр.

Барилдлага: Рашаан 
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй 
Суудал: Уул

Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр хүмүүс тантай ажиллахад төвөгтэй байна. Иймд хатуу ширүүн дүр төрхөө авч хаяж, тайван бай. Хамтран зүтгэгч нарынхаа зөвхөн дутагдалтай талыг анхаарах хэрэггүй. Тэдэнд өөрсдийгөө илэрхийлэх боломжыг олго. Хэрэв та хайхрамжгүй байдлаа засвал гэр бүлд тань харилцан ойлголцох дулаан уур амьсгал зонхилох өдөр болно.

ҮХЭР (4/20-5/20)

Орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж дахин гарч ирнэ. Анхаарлаа сулруулахгүй, боломжийг алдахгүй бол байр сууриа бэхжүүлж чадна. Санхүүгийн тоглолтын дүрмийг сайн судлаж, шийдвэр гаргаарай. Олон нийт үйл ажиллагаанд тулгамдаад буй саад тотгорыг даван туулахын тулд танаас эр зориг, хатуужил шаардагдана.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Азтай өдер. Хийж амжаагүй ажлаа азтайгаар дуусгана. Санаачлагыг өөрийн гарт түлхүү авбал их зүйл бүтэнэ. Эрч хүч мэдэрнэ. Хүссэн зүйлээ өөрийн болгох хүсэл тань ундарна. Та ойр тойрныхонтойгоо итгэн, тэдний итгэлийг олбол сэтгэл санаа тань өөдрөг байх болно. Ажлаасаа таашаал авна. Та удирдлагаасаа ямар нэг зүйлийг хүсч байгаа бол илэн далангүй ярилцаад үз. Танд хэн нэгний тусламж ирнэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Дажгүй, сэтгэл сэргээх өдөр. Ганц бие мэлхийнүүд гутрах хэрэггүй. Энэ өдөр танд мартагдахааргүй аз жаргал авч ирнэ. Таны хайрладаг хүн зүрх сэтгэлээ нээнэ. Ажил дээр сэтгэл тогтохгүй. Гэхдээ буруу шийдвэр гаргавал цаашид ажлаа байнга солих шаардлага гарна. Хамт олонтойгоо хэт зууралдах хэрэггүй. Ходоод, элэг, цөс эмзэг байна. Эрүүл мэндээ хамгаал, дулаан хувцсанд анхаар.


АРСЛАН (7/23-8/22)   

Эрч хүчээ хуримтлуулах өдөр. Сайн үр дүн бол сайн эхлэл, сайн эхлэл бол сайн төлөвлөгөө гэдэгт итгэ. Гялалзах оргилыг эзлэхээр бүү яар, одоохондоо төлөвлөгөөгөө сайн боловсруул. Хэрвээ та сайн төлөвлөж, үндэс сууриа сайн тавьж чадсан бол гялалзсан ялалтууд дараалан ирэх болно. Хамгийн гол нь зөв эхлэл.


ОХИН (8/23-9/22)

Хамтран ажиллагсадад таатай өдөр. Та болон таны хамтран ажиллагсадын хооронд тун эвсэг байна. Эртний нөхөрлөл, жинхэнэ хайр сэтгэл өнөөдөр улам дотно байна. Бусдад сайхан харагд, магтаалын үгийг бүү харамла. Таны амжилтын гол үндэс нь өөртөө итгэлтэй байдал байх болно. Энэ өдөр спиртийн төрлийн ундааг бүү хэрэглэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өвлийн гайхамшигтай мөчөөс мэдэр. Сарын эхлэл одтой онгодтой байхыг билэгдэнэ. Найз нөхөдтэйгөө ердийнхөөс илүү сайн харилцаатай байна. Буян үйлдэх оролцох гэсэн хүслээ бүү дар. Хамт олноороо сайхан салхинд гарч, цагийг зугаатай өнгөрөө.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Амжилттай өдөр. Ихэнххарилцагчтайгаатаатай мэдээллээр харилцана. Сэтгэл санаа тайван байх ба хамтрагч нартайгаа ирээдүйн асуудлаар ярилцана. Алсын хараатай уужуу бай. Ингэвэл таны ажил үйлс эмх цэгцтэй болж, хэцүү байдлыг давах арга олдоно. Ирэх оны төлөвлөгөөгөө нухацтай бод. Зарим үл ойлгогдох асуудлыг нялцганалгүй шуурхай шийд.


НУМ (11/22-12/21)

Ажил хэрэг тань олны анхаарал татаж болзошгүй өдөр. Ялангуяа татварын асуудалтай бол, шүүх, хуулийн байгууллагад шийдвэрлээгүй асуудалтай бол таатай мэдээ биш. Та олон нийтийн газар байж, олны өмнө гарах хэрэггүй. Гэр бүлдээ цаг гаргаж, тайван нухацтай төлөвлөгөө гаргах нь үр дүнтэй.


МАТАР (12/22-1/19)

Ажлын хэмнэлээ алдахгүй үргэлжлүүлэх шаардлагатай байна. Сарын эхнээс эрч хүчээ алдахгүйн тулд амьдралын хэмнэлээ өөртөө амар хялбар байлгахад анхаар. Ажилдаа хэт улайралгүй, энгийн шийдэл гаргаж ажилла. Эрүүл мэндээ анхаар. Хоол хүнсээ сонгохдоо илчлэг сайтай, витаминлаг бүтээгдэхүүнүүд хэрэглэ.


ХУМХ (1/20-2/18)

Шинэ ажил, төсөл эхлэхэд тохиромжгүй өдөр. Дутуу орхисон ажилдаа төвлөр. Амралттай холбоотой шийдвэр гаргахад бүх зүйл тааламжтай. Аль хэдийн эхлэсэн дуусгаагүй зүйлээ дуусгаж, хувийн амьдрал, амралтандаа анхаар. Зөвхөн бие даан хийж болох зүйлсээрээ оролд. Бусдын тусламжинд найдаад амжилт олохгүй өдөр.


ЗАГАС (2/19-3/20)

Амар тайван, найрсаг өдөр. Сэтгэл санааны амгалан тайван байдал ирээдүйн итгэл найдварыг энэ өдөр өгнө. Баярлан цэнгэх, мөрийтэй тоглож болохгүй. Шинэ ажил хэргийн холбоо байгуулах, төлөвлөгөө гаргах, эмчилгээ амралт судлахад тохиромжтой. Гэр бүлгүй бол энэ талаар бодохыг зөвлөж байна. Дотно хүмүүс, хамтран зүтгэгч нартаа хариу нэхэлгүй хайраа бэлэглэ.


скачать dle 12.0

Санал болгох