ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛДЭГГҮЙ гэх ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ҮҮ

🕔 2017/01/03 10:36

ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛДЭГГҮЙ гэх ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ҮҮ

 

Ямартаа ч нэг хэргийн ард гарчихлаа. Хэдэн шүүгч, өмгөөлөгч, цагдаа түүнчлэн хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиурын ч гэсэн санаа амарсан байх. 18 жил тогтоогдохгүй байсан нийгмийн ужиг өвчин илааршсан гэж болно. Одоо хэн ч энэ талаар дахин сөхөхгүй гэдэг найдлагатайгаар л 5 хоног хаалттай хаалганы ард С.Зориг агсаны хэргийг шийдээд ялын дээдийг заагаад 3 хүний дээлийг нөмөргөлөө.

 

Гэхдээ нийгэм иргэдийн дунд гайхаш тасарсан асуултууд ар араас нь хөврүүлж үлдээсэн гэдгээ энэ шүүх байгууллагынхан ойлгож байгаа болов уу. Төрийн нууц гэдгээр халхавчилсан хуулийн дээд ялыг оноож хилмэгдүүлээгүй гэх баталгаагаа хэзээ харуулах вэ. Энэ л асуулт хүн бүхний толгойд асуултын тэмдэг болон үлдсэн.

Үүнээс үндэслэн гарах асуултууд ар араасаа хөвөсөөр байна. Тодруулбал олон нийтийн сүлжээгээр.

 

1.Энгийн хүмүүсийг хэлмэгдүүллээ л гэж байна. Тэгвэл тэднийг гэм буруугүй, энгийн иргэд байсан гэдгийг хэн, яаж батлах юм бэ....? эсвэл ХААЛТТАЙ ХААЛГАНЫ ЦААДАХ ЗОЛИОС УУ?

 

2.Улс төрийн захиалгат хэрэг гэсэн... Тэгвэл яг хэн гэдэг нөхөр С.Зоригийн амь насыг бусдад захиалан хөнөөлгөсөн болж таарав....? Гэхдээ захиалагч нь нас барсан гээд байгаа. Тэгэхээр энэ ёстой л ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛДЭГГҮЙ НЬ ҮЛГЭР ҮҮ!

 

3. Хэргийн газарт хийсэн шинжилгээ, нотлох баримт өнөөдөр ял сонссон этгээдүүдийнхтэй яг таарсан болов уу? Яллагдагчын ар гэрээс мэдээлж байгаагаар цагдаагийн газрынхаас тэс ондоо зүйл ярьж буй. ҮНЭН ХУДЛЫН ХООРОНД 4 ХУРУУ ЗАЙ БАЙДАГ гэдэг шиг л эргэлзээ тээнэгэлзээн дунд шүүх хурал болж өнгөрсөн. 

 

4. 18 жилийн дараах шүүх хурлаар иргэдийн, ялангуяа хохирогчдийн сэтгэлийг хуурах оролдлого хийв үү... Үнэндээ талийгаачийн хэрэг НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛЭЭР ХАЛХАВЧЛАН ЦОРЫН ГАНЦ ГЭРЧ, МӨН ХОХИРОГЧОО Ч ОРУУЛСАНГҮЙ, ТЭГЭХЭЭР БУСДАД ХҮРТЭЭЛГҮЙ, ЗӨВХӨН ГЭМТЭНГ Л ОЛОХ ЁСТОЙ ДААЛГАВАР БАЙСАН БОЛОВ УУ?

 

5. Цорын ганц гэрч Б.Булган, хохирогч С.Оюун нар яагаад шүүх хуралд орсонгүй вэ? Шүүх хурал болохоос өмнө сонгуулийн үеэр сэдэрдэг ужиг өвчин шиг улстөрийн томоохон зүтгэлтнүүдийг байцаан сүр болдог уламжлал тогтоод удаж байсан. Энэ сонгууль болоод дараагаас нь эхлээд Э.Бат-Үүлийг уг хэргийн холбогдогч хэмээн АТГ-аас нилээдгүй шалган байцаасан гэдэг. Гэтэл шүүхийн үеэр энэ хүн гэрч ч биш, сэжигтэн ч биш болчихож байгаа нь гайхалтай. Анхандаа улстөрийн томоохон гэмт хэрэг хэмээж байсан. Гэтэл 18 жил дуншсан өнөө олддоггүй илэрдэггүй хэргийг малчин, тогооч мэтийн иргэдээр  ТУГ ТАХИЖ ОРХИОД С.ЗОРИГ АГСАНЫ ХЭРЭГ ДУУСАЖ БАЙНА.

 

Үнэхээр энэ гурван хүн хийсэн бол Монголын хууль хяналтын байгууллага ажлаа хийдэггүй, хийсэн ч юу хийж байгаагаа мэдэхээ байчихсан, ер нь бол ямар ч мэргэжлийн бус хүмүүс байдаг болсон гэдгийг батлаад өгөх шиг. 18 жилийн хугацаанд нуугдаж, төөрөгдүүлж чадсан нь гайхалтай бас монголын цагдаа нарын ажилд нь үнэлэлт дүгнэлт өгчихлөө гэж болно.

 

ЧОЙ 

BOLOD.MN



скачать dle 12.0

Санал болгох