Дархан – Уул аймгийн Цагдаагийн газарт хяналтын багаж төхөөрөмж худалдан авах,
Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос, Дархан – Уул аймгийн Цагдаагийн газарт хяналтын багаж төхөөрөмж худалдан авах, ХААА/2016 - 105 дугаартай тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mnхаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан"Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын /www.e-procurement.mn дээр байгаа/ дагуу зохион байгуулж байна. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийг 2016 оны 12 дугаар сарын 22 – ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 12 дугаар сарын 22 -ний өдрийн 09 цаг 00 минутад нээнэ.
Уг тендер нь цахим худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь цахим Худалдан авах ажиллагааны систем www.meps.gov.mn сайтаар орж өөрийн аж ахуйн нэгжийн цахим гарын үсэг, хувийн нууцлалын кодоор нэвтэрч www.meps.gov.mn сайтаар дамжуулан цахим хэлбэрээр ирүүлнэ. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. |
Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны алба
Аймгийн ЗДТГазар, 1 дүгээр давхар, 106 тоот өрөө
Утас/ факс 70378104