Рэйлбус Дархан руу 10 мянган төгрөгөөр явж байна
🕔 2016/11/22 13:50
Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд рэйлбусаар зорчигч тээвэрлэж, зорчигчийн хөлсийг хямдруулан 10 мянган төгрөгөөр үйлчилж байна.
Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, орон нутгийн замд халтиргаа үүссэн тул зорчигчийн вагоны тоог нэмэгдүүлж, нэмэлт төлбөр хураамж авахыг Зам тээвэр, хөгжлийн сайдын тушаалаар түр зогсоогоод байна. Энэ хүрээнд Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд рэйлбусаар зорчигч тээвэрлэж эхэлжээ.
Зорчигчийн хөлс нэг талдаа 15 мянган төгрөг байсныг туршилтаар 10 мянган төгрөг болгон хямдруулсан байна. Мөн хойд чиглэлд зорчигч тээвэрлэх галт тэрэгний тоог нэмж, тасалбарыг галт тэргэнд суусны дараа худалдаж эхэлжээ.
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг