Улаанбаатар-Дарханы чиглэлд төлбөртэй зам барина
🕔 2015/12/21 13:27
Улаанбаатар-Дарханы чиглэлд хурдны дөрвөн эгнээ, төлбөртэй зам барихаар
болжээ. Үүнийг Зам тээврийн яамны шуурхай хурлаар шийдвэрлэжээ. Мөн
Хятадын Тяньжинд гарсан дэлбэрэлтийн улмаас хянат шалгалт ихэсч,
иргэдийн ачаа тээш саатаж, хугацаа алдаж байгаа тул Жинжоу боомтоор ачаа
дамжуулан тээвэрлэх асуудлыг судалж байгаа гэнэ.
Орон нутагт авто пүү
ажиллуулж байгаа ч ачааны машинууд даац хэтрүүлэн тээвэрлэж, хулгайн
замаар явж байгаа нь багасахгүй байгаа учраас пүүг онлайнаар хянадаг
болгох ажлыг ирэх сарын 15 гэхэд хийж дуусгахаар болсон байна.
С.Саруул
скачать dle 12.0