Элэгний хатуурлын шинжилгээг ҮНЭГҮЙ хийхээр болжээ
Сүүлийн жилүүдэд хүн амын дунд элэгний өвчлөл их гарах болсон. Энэ өвчний эсрэг "ХАППИ ВЕРИТАС” Лаборатори байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл Монгол улсын эрүүл мэнд, лабораторийн салбарт өөрийн жинтэй хувь нэмрээ оруулж байгаа билээ. "ХАППИ ВЕРИТАС” лаборатори нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хийгдэж эхэлсэн ч Монгол улсад нэвтэрч амжаагүй байсан шилдэг шинэ технологи, оношлогооны шинэ арга хэлбэрүүдийг үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж ирсэн билээ.
Ийнхүү тус оношлогооны төв нь 2009 оноос үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж Монголд анх удаагаа элэгний B,C,D вирусыг тоолсон лаборатори болсон бөгөөд элэгний өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, шилдэг эмч нар найдвартай оношлогоо, эмчилгээг хамгийн хямд үнээр бүрэн төгс хийдэг аж.
"Хаппи Веритас” элэгний төв лаборатори нь нийгэмд гүйцэтгэх үүргийн дагуу олон үйл ажиллагааг иргэдийн дунд явуулж, үнэ төлбөргүй болон хөнгөлттэй үнээр үйлчилж ирсэнийг уншигч та бүхэн мэдэх байх. Тухайлбал вирустэй эсэхээ тодорхойлуулахын тулд далан мянган төгрөг төлдөг байсан бол Хаппи Веритас” оношлогооны төвийн хувьд зорилтот бүлгийн иргэдэд тус шинжилгээг ҮНЭГҮЙ авч эхэлснийг дуулгахад таатай байна. Мөн түүнчлэн нийт далан сая төгрөгийн үнийн дүнд элэгний хатуурлын шинжилгээг энэ 10 дугаар сард багтаан 1000 иргэнийг үнэ төлбөргүй хамруулахаар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт "Хаппи Веритас” оношилгооны төв ХӨСҮТөвөөс зохион байгуулсан элэгний "С” вирусын идэвхжил тодорхойлох /тоолох/ шинжилгээгээр албан ёсны "БАТЛАМЖ”-аа гардан авсанаар "С” вирусын эсрэг шинжилгээ, хяналтыг хийх болон эмчилгээг хийх албан ёсны эрхтэй болж байна.
Тиймээс эрхэм үйлчлүүлэгч та бүхнийг албан ёсны эрхтэй, түргэн шуурхай үйлчилгээ, орчин үеийн тоног төхөөрөмж, тохилог орчин бүхий "Хаппи Веритас” оношлогооны төвийг сонгон үйлчлүүлэхийг урьж байна.
Та бүхэн тус оношлогооны төвтэй холбогдохыг хүсвэл доорхи утсаар холбогдоорой:
7017-0303, 9578-1166, 8958-1166
unen.mn