Энэ сарын 19, 20-нд бүх нийтээр архи, согтууруулах ундаа зарахгүй
🕔 2016/10/15 15:24
Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 19-нд нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй. Мөн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу энэ сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байна.
Түүнчлэн энэ өдрүүдэд гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 19-ний өдөр шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.
Т.Гэрэл
скачать dle 12.0