Тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан зөвлөл хуралдав
Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх эрх авсан үйлчилгээний газруудын тусгай зөвшөөрлийг 2 жил тутамд сунгадаг. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын "Архидан согтуурахтай тэмцэх тухай”, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиуд, бусад холбогдох эрх зүйн актуудын дагуу энэ оны 6 дугаар сарын 1 –ээс өмнө тусгай зөвшөөрлийг сунгах талаар холбогдох албаны хүн мэдээллээ.
Дээрх хууль тогтоомжийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг шалгаж, согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах, цуцлах шинээр олгох асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор тус асуудлыг хариуцсан зөвлөл өнөөдөр /2016.02.24/ хуралдав. Тус зөвлөлийн даргаар аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ томилогдсон ба шалгалтыг 3 дугаар сарын 1-ээс эхлэн сарын хугацаанд аймгийн МХГ, СХЗХ, ЦГ, ОБГ, ГХБХБГ, ТХ зэрэг байгууллагуудын холбогдох албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй комисс явуулна. Шалгалт нь худалдаа, нийтийн хоолнуудын газруудын стандарт, ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байдал, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөл, сунгах, шинээр олгох тухай санал оруулах чиглэлээр хийгдэнэ.
Эх сурвалж: http://darkhan.gov.mn/