Оргосон хоригдолд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэв
🕔 2016/10/10 17:42
Дархан-Уул аймаг дахь жирийн дэглэмтэй хорих ангиас өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр давтан хэрэг үйлдсэн нэг ялтан оргосон хэрэг гарчээ. Тэгвэл дээрх оргосон хоригдлыг өнөөдөр хуулийнхан баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай ШШГЕГ-ын олон нийттэй харилцах хэлтсээс мэдэгдлээ. Гэхдээ тэд хоригдолд дахин эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн учир өөр тодорхой мэдээлэл өгөхгүй гэсэн юм.скачать dle 12.0