📅

ДАРХАН-УУЛ АЙМАГ -ТООН ХЭЛЭЭР

🕔 2016/10/05 14:54
  • ДАРХАН-УУЛ АЙМАГ -ТООН ХЭЛЭЭР

     

    Аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр ахмадын тасгийг байгуулснаас хойш 1600 гаруй ахмадууд хэвтэн эмчлүүлж, нөхөн сэргээх тусламж үйлчилгээг авчээ.
  • 2013-2016 онд өссөн дүнгээр ХЭДСангаас 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийт 1733 шинэ ажлын байр бий болсон байна.
  • 2013-2016 оны өссөн дүнгээр 40-өөс дээш насны нийт 1060 иргэнийг төсөл, хөтөлбөрт хамруулж түр болон байнгын ажилд зуучилжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 323 иргэн байнгын ажлын байртай болж, 314,0 сая төгрөгийн санхүүжилт авчээ. 
  • 2013-2016 онд төрийн зарим чиг үүргийг бизнесийн болон ТББ-аар гэрээгээр гүйцэтгүүлэх зорилтын хүрээнд давхардсан тоогоор нийт 43 ТББ-тай хамтран ажиллаж 137,8 сая төгрөгийн төслийг 1438 иргэнийг хамруулан хэрэгжүүллээ. 
  • 2013-2016 онд төрийн болон ТББ-уудтай хамтран ял эдэлж байгаа 267 иргэнд тогооч, гуталчин, жолооч, хүнд машин механизмын операторчин, барилгын өргөн мэргэжил олгох сургалтуудыг зохион байгуулав. 
  • 2016 оны эхний 9 сарын байдлаар нийт нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагын тоо 1763, сайн дурын даатгалд хамрагдсан даатгуулагчдын тоо 8218-д хүрчээ.
  • Архивын тасаг нь эрэлт хэрэгцээ ихтэй 36 хөмрөгийн 1435 хадгаламжийн нэгжийн 233486 хуудас баримтыг тодорхойлон бичиж иж бүрэн цахим санд шилжүүлж иргэд байгууллагад архивын лавлагаа мэдээллээр түргэн шуурхай үйлчлэх нөхцлийг бүрдүүлжээ.
  • ЭМЯ, Цахим эрүүл мэнд төсөл, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөрийн хүрээнд 3.0 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж, шинэ технологи нэвтрүүлэн 3 дах шатлалын эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн урсгал, чирэгдлийг 15% бууруулж чадлаа. 
  • Үл хөдлөх эд хөрөнгө, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх тооллогын дүнд нийт 190.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 707 үл хөдлөх хөрөнгө бүртгэж, шинээр 100 үл хөдлөх хөрөнгийг мэдээллийн санд бүртгэж, 68.8 сая төгрөгийн нэмэгдэл эх үүсвэр бий болгож, дансаар 27.1 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Газар эзэмшигч 600 хамрагдаж, 168 өмчлөгч хуулийн этгээдийг нэмж бүртгэжээ.
  • Орон нутгийн төсвийн 25 байгууллага, 11 үйл ажиллагааг болон тусгай зориулалтын шилжүүлгийн төсвийн 89 байгууллагын урсгал зардлын төлөвлөлт, тодотголын төслийг fiscal программаар боловсруулж, Засгийн газрын удирдлага мэдээллийн системийн Монгол Улсын нэгдсэн төсөвт цахимаар нэгтгүүлсэн. Төсвийн шинэчлэлийн хүрээнд Дархан-Уул аймаг Монгол Улсын хэмжээнд цахим төлөвлөлтийг хэрэгжүүлсэн анхны аймаг болсон. 
  • "Хөгжлийн төлөө хамтдаа 1000 багшийн сургалтын хөтөлбөр”–ийн 2 дахь шатны хөтөлбөр, "Сайн багш” хөтөлбөрийн сургалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулснаар нийт 2870 багш олон улсын шаардлагад нийцсэн сургалтын арга зүйд суралцаад байна. 
  • "Иргэний боловсрол төв”-ийг "Насан туршийн боловсролын төв” болгон өөрчлөж нийт 12 багш, 1 удирдах ажилтан ажиллаж аймгийн хэмжээнд бичиг үсгийн боловсролгүй 273 иргэнийг бичиг үсэг үл мэдэгчээс бага мэдэгчийн түвшинд хүргэлээ.
  • Цагдаагийн газарт "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх” хэсгийг 5 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулж, 25.5 сая төгрөгөөр автомашиныг худалдан авч өглөө. Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх ажиллагааг гардан явуулснаар энэ онд мал хулгайлах гэмт хэрэг 70 хувиар буурч, илрүүлэлт өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар өссөн байна.
  • Дархан-Сэлэнгийн чиглэлийн Түшиг-Уулын постон дээр авто машины дугаар танигч LPR тусгай зориулалтын камер 2 ширхэг, Хотын хяналтын PTZ 1 камер, мөн Дархан-УБ, Дархан-Орхон аймгийн чиглэлийн Буурал хангайн чиглэлийн постон дээр авто машины дугаар танигч LPR тусгай зориулалтын камер 2 ширхэг, Хотын хяналтын PTZ 1, box 2 ширхэг камер тус тус байрлуулж камерын хяналтын тогтолцоог сайжрууллаа.
  • "Дархан -Загвар хот” ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын гүйцэтгэгчээр "АРТ констракшн” компани шалгарч улсын төсвийн 800.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэлийн ажил явагдаж байна. Орхон сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 20,3 сая төгрөгөөр, төвийн ундны цэвэр ус хангамжийн зураг төсөл боловсруулах ажлыг 19.5 сая төгрөгөөр, Шарын гол сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 88 сая төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэлээ.
  • "Цэвэр агаар сан”-д аймгуудын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвөөс 87,5 сая төгрөг, орон нутгаас 12,5 сая төгрөг, нийт 100 сая төгрөгөөр бүрэн шаталттай, түлшний хэмнэлттэй 350 зуухыг бүсчилсэн төлөвлөлтийн дагуу Дархан сумын 1, 2, 3, 6, 7, 8, 15 дугаар багийн өрхүүдэд тараах ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж дуусгалаа.
  • Орон нутгийн төсвийн 30857,3 мян.төгрөгийн санхүүжилтээр агаарын бохирдлыг хэмжих 3 төрлийн NO, СО2, тоосжилт хэмжих сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий 03 харуулыг шинээр ашиглалтанд оруулснаар үйлдвэр, 15-р багийн агаарын бохирдлыг тогтмол хянаж эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой болсон.

    ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
  • MTA
    скачать dle 12.0

    Санал болгох