📅

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 9,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЖЭЭ

🕔 2016/09/22 12:29

 

2013-2016 онуудад Дархан-Уул аймгийн нийгмийн салбарт иргэн бүр орон нутагтаа орчин цагийн жишигт нийцсэн дэвшилтэт эмчилгээ үйлчилгээ авах тоног төхөөрөмжийн шинэчлэл, эмнэлгийн орчин үеийн жишигт нийцсэн түргэн тусламжийн автомашинаар хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлжээ. Тухайлбал: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМЯ, Цахим эрүүл мэнд төсөл, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөрийн хүрээнд 3.0 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж, шинэ технологи нэвтрүүлэн 3 дах шатлалын эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн урсгал, чирэгдлийг 15% бууруулжээ. 
Иргэдэд чиглэсэн Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны 448 төрлийн ажлыг зохион байгуулж, 43253 иргэнийг хамруулан Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээг амжилттай зохион байгуулж, улсын хэмжээнд тэргүүлсэн байна. 
Яаралтай тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай техник хэрэгслүүдэд 591,2 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг хийж, түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг хийж бүрэн тоноглогдсон 16 автомашинтай болсон. Эрүүл мэндийн сайдын багцаас 511.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх эрхийг орон нутагт шилжүүлснээр Халдвартын тасгийн их засвар, Угаалга ариутгалын байрны засвар, Эрүүл мэндийн газрын тохижилт, Эмгэг судлалын байр, шарил хадгалах хөргөгчний засвар, Түргэн тусламжийн тасгийн барилгын их засвар, ЭМГ-ын дээвэр болон 4 давхрын их засвар, Нэгдсэн эмнэлгийн хүзүүвчний барилгын их засваруудыг хийсэн байна.

MTA
скачать dle 12.0

Санал болгох