📅

“Миний эр зоригийн түүх” эссэ бичлэгийн уралдаанд түрүүлвэл АНУ-д аялна

🕔 2016/09/22 12:16

“Миний эр зоригийн түүх” эссэ бичлэгийн уралдаанд түрүүлвэл АНУ-д аялна

 

"Миний эр зоригийн түүх” олон улсын эссэ бичлэгийн уралдаанд түрүүлсэн сурагч, оюутныг АНУ-ын Бостон хотод аялах эрхээр шагнана.

Өсвөр насны хүүхдүүдийн хэл бичгийн чадварыг хөгжүүлж, зөв төлөвшил олгох зорилготой "Макс коурэж” /Max Courage/ олон улсын хөтөлбөрийг Хувь хүний хөгжлийн институтээс "Макс Варберг Коурэж” /Max Warberg Courage/ олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өсвөр насныхны дунд өөрт тохиолдсон хүндрэл бэрхшээлээ хэрхэн даван туулсан түүхээсээ сэдэвлэсэн "Миний эр зоригийн түүх” эссэ бичлэгийн уралдааныг зарлажээ.

Хорт хавдартайгаа тэмцэж байгаад 11 настайдаа нас барсан Макс Варбург хүүгийн эр зоригийг хүндэтгэн түүний эцэг, эх Бостоны дунд сургуулийн багш нартай хамтран "Max Courage” хөтөлбөрийг үүсгэн байгуулсан түүхтэй. Энэхүү хөтөлбөр нь 1991 оноос хойш жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 5000 гаруй эссэг хүлээн авч, шилдэг 60 эссэг ном болгон хэвлэдэг уламжлал тогтоод байгаа юм.

Уралдаанд 12-17 насны хүүхдүүд, их дээд сургуулийн 1-2 дугаар курсын оюутнууд оролцох боломжтой. Бүртгэлийг энэ сарын 21-нээс 10 дугаар сарын 10-ны хооронд явуулах бөгөөд Хувь хүний хөгжлийн институтээс бүртгүүлсэн хүүхдүүдэд хоёр удаагийн сургалт, нэг удаагийн сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх аж. Харин эссэг 11 дүгээр сарын 15-30-нд хүлээн авахаар төлөвлөжээ. Шилдэг 10 эссэг 12 дугаар сарын 1-10-ны хооронд шалгаруулж, АНУ-ын Бостон хот руу олон улсын уралдаанд оролцуулан, ялагчийг тодруулах юм байна.

 Уралдаанд ирсэн эссэнээс шилдэг 100-г шалгаруулж ном болгон хэвлүүлэх юм.

MTA
скачать dle 12.0

Санал болгох