📅

Дархан сумын ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж буй төслүүдийг хэлэлцлээ

🕔 2016/09/08 09:16

Дархан сумын ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж буй төслүүдийг хэлэлцлээ

 

2016 онд Дархан сумын ОНХС-гийн 1 тэрбум 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 17 төсөл хэрэгжиж байгаа юм. Эдгээр төслүүдийн хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлыг өчигдөр  /2016.09.07/ холбогдох албаныхан хэлэлцлээ. Хурлаар анхаарал татсан асуудал нь тус сумын 7 дугаар багийн Майхантын 1а-гаас Модны зах хүртэлх 0.470 км асфалтан авто замын ажил байлаа. Тус зам нь хоёр урсгалтай байсныг иргэдийн хүсэлтийг харгалзан нэг урсгалтай болгож, явган хүний зам тавихаар шийдвэрлэлээ. Энэхүү замын ажлыг "Булган АЗЗА” ТӨХК гүйцэтгэж байгаа юм.

MTA
скачать dle 12.0

Санал болгох