📅

Энэ сарын 8-ны өдөр аймгийн Засаг даргын Зөвлөл хуралдана

🕔 2016/09/08 09:14

Энэ сарын 8-ны өдөр аймгийн Засаг даргын Зөвлөл хуралдана

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурал 9 дүгээр сарын 8-ны өдрийн 15.00 цагт болно. Тус хурлаар дараах долоон асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

1.Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай /2016-2020/

2.Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт Шинжлэх ухаан, технологийн сорилт туршилтын талбайг улсын тусгай хэрэгцээнд авах санал

3.Дархан-Уул аймгийн Үйлдвэртехнологийн 3 дугаар бүсийн байршлыг шинэчлэх тухай

4.Шинэ хуучинДарханыг холбосон 2.4 км авто замын зорчих хэсэг, гудамжинд нэр олгох тухай

5.Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төвийн бүсийн салбарын 110 кв.т өндөр хүчдэлийн агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон айл өрх, ААН-ийн судалгаа

6.Аймгийн2016-2030 он хүртэлх газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний талаар

7.Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тухай

MTA
скачать dle 12.0

Санал болгох