85 сая төгрөгийн Сургалтын тоног төхөөрөмж манай аймагт хуваарилагджээ

🕔 2016/09/06 11:06

85 сая төгрөгийн Сургалтын тоног төхөөрөмж манай аймагт хуваарилагджээ

 

2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор БСШУСЯ, аймаг орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэй хөрөнгө оруулалтаар манай аймгийн боловсролын байгууллагуудад холбогдох тоног төхөөрөмжүүдийг илгээжээ. Тухайлбал, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж.цэцэрлэгийн хүүхдийн ширээ сандал, багш ширээ, ном хувцасны шкаф, самбар, компьютер зэрэг 22 төрлийн нийт 85 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж манай аймагт хуваарилагдсан байна. Эдгээр сургалтын тоног төхөөрөмжийг есдүгээр сарын 1-ний өдөр аймгийн БСГ-аас сургууль цэцэрлэгүүдэд хуваарилан өгсөн юм. Харин хоёрдахь ээлжийн сургалтын тоног төхөөрөмжийг 10 дугаар сарын сүүлээр дахин татах тухай мэдээллийг БСГ-ын холбогдох мэргэжилтэн өглөө.
скачать dle 12.0

Санал болгох