Ерөнхий сайд уйлжээ
Хотын төвийн нэгэн сүмд газар хөдлөлтөөр амиа алдсан 37 хүнийг оршуулжээ. Төвийн хэсэгт болсон газар хөдлөлтөөр амиа алдсан 292 иргэний 242 нь Аматриче хотын иргэн болохыг албаныхан баталлаа. Мөн Аматриче хотын бүх барилга нурж, иргэд майханд амьдарч байгаа гэнэ.
Ерөнхий сайд "Улс төрийн хэрүүл маргаанаа дуусгаж, хотыг сэргээн засварлах ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Би үнэхээр харамсч, бас гашуудаж байна” гэж хэлэхдээ нулимсаа барьж дийлээгүй аж.
Парламент хохирогчдод олгох асуудлаар ярилцаж байгаа ч хараахан үр дүнд хүрэхгүй байна. Эхний ээлжинд гамшигт өртсөн дөрвөн хотод 50 сая ам.доллар хуваан олгохоор болжээ.
Б.Дэлгэрцэцэг
скачать dle 12.0