Японд газар хөдөллөө
🕔 2016/06/13 16:41
Японы Кумамото мужид өчигдөр 10.00 цагийн орчимд газар хөдөлсөн талаар "NHK” агентлаг мэдээллээ.
Кумамотол 4.3 магниутын газар хөдлөлт болсон хэмээн тус улсын Байгалийн гамшгаас хамгаалах төвөөс дамжуулжээ. Аврагчид гамшгийн бүсэд амьдарч байсан 1000 гаруй өрхийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн аж.
Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр Кумамото муж ямар нэгэн хохирол амсаагүй болохыг хотын удирдлагууд мэдэгдсэн байна. Аюулгүй байдлын улмаас цахилгааныг түр хязгаарлажээ.
Кумамото мужид өнгөрсөн дөрөвдүгээр сард дарааласан газар хөдлөлт болж, 54 хүн амиа алдаж, 1700 орчим өрх орон гэргүй болсон юм.
Б.Дэлгэрцэцэг