Дархан-Уул аймгийн түүхт 55-н жилийн ойг тохиолдуулан байнгын ашиглагдах логотой болох зорилготой Шилдэг логоны уралдааныг 2016 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл зарласан бөгөөд нийт өнгөрсөн хугацаанд 20 гаруй бүтээл ирснээс Дархан нутгийн зураач урчуудын "Тэнгэр өөд” холбооны гишүүн зураач, дизайнер В.Энхболдын бүтээл шалгарсан байна. Өнөөдөр /2016.08.27/ аймгийн нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан засаг даргын орлогч А.Түвшинбат, ХШҮТ-ийн дарга Д.Сэлэнгэ нар Дархан нутгийн зураач урчуудын "Тэнгэр өөд” холбооны гишүүн зураач, дизайнер В.Энхболдыг хүлээн авч уулзалт хийлээ.