Ерөнхийлөгч найм дахь хичээлээ заана
🕔 2016/08/29 11:10
Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕБС-ийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоод байгаа. Тэрбээр энэ жил "Монголын нэр ертөнцийн чихнээ" гэсэн сэдвээр хичээл заахаар болжээ.
Ерөнхийлөгч:
- 2009 оны есдүгээр сарын 1-нд "Дэлхийн дулаарал-Монгол орон",
- 2010 онд "Монголын бахархал",
- 2011 онд "Монголын сайхан орноор",
- 2012 онд "Хүн болох багаасаа",
- 2013 онд "Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо",
- 2014 онд "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө",
- 2015 гэсэн "Санаа зөв бол заяа зөв" гэсэн сэдвээр хичээл зааж байсан билээ.
Ерөнхийлөгчийн хичээл есдүгээр сарын 1-ний 10.00 цагт эхэлнэ.
Г.Тэгшсүрэн
скачать dle 12.0