Дарханы тамирчин Дубайн тэмцээнд оролцоно
Дархан-Уул аймгийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс нь Монголын Паралолимп хөнгөн атлетикийн холбоотой хамтарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортод татан оролцуулж тив, дэлхий, олимпийн наадамд амжилттай оролцоход нь туслаж ирсэн.
Дарханы тамирчин Д.Саруултөгс нь дэлхийн аварга шалгаруулах болон олимпийн эрхийн тэмцээнд амжилт амжилт ойрхон яваа тамирчдын нэг юм. Уг тамирчин нь хоёр жил дараалж улсын аваргаас дөрвөн алтан медаль, цомын тэмцээнээс нэг алтан медаль хүртсэн шилдэг тамирчин.
Тэр хэлэхдээ: "Энэ оны гуравдугаар сард Арабын Бүгд Найрамдах Емерат улсын Дубай хотод болох Номхон далайн орнуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд F41 ангилалд бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтийн тэмцээнд оролцох замын зардалд мөнгөн туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байгаа "Тэргэл”, "Эгшиглэн”, "Тэс”, "Сагч дөш”, "Саран”, "Сүлжээ-2”, "Үүрийн туяа”, "Нэрийн бараа”, "Мөнх Тайшир”, "Тэнгэрийн хишиг” хүнсний дэлгүүрийн хамт олонд баярласан талархснаа илэрхийлье” гэв.
Б.Норовсамбуу