Л.Отгонбаатар эх орондоо ирлээ

🕔 2016/08/25 12:32

 

"Рио-2016” олимпийн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жинд барилдсан  ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөөх барилдааны үеэр хүнд бэртсэн билээ. Тэрбээр зүүн мөрний шөрмөс тасарсан, мөрний аяганы хүүдий урагдсан гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, шөрмөс залгах хагалгаанд орсон юм. Уг хагалгааны дараа  гурван сар бэлтгэл сургуулилт хийлгүй, гам барих ёстой аж. Түүний хагалгааны зардлыг Бразил улс даасан бөгөөд өнөө өглөө ОУХМ Л.Отгонбаатар эх орондоо иржээ.
скачать dle 12.0

Санал болгох