Шүүгчдийн цалингийн асуудлаар УИХ-ын даргад хандлаа
🕔 2016/08/25 12:54
Засгийн газраас энэ оны төсвийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Энэ тодотголд шүүгч нарын цалинг 61-63 хувиар бууруулж, 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөг хэмнэх тооцоог хийгээд буй.
Тэгвэл Засгийн газрын энэ шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөл эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболдод хандлаа. Албан бичигт шүүгч нарын цалинг Засгий газрын бус Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн УИХ тогтоодог гэдгийг онцолсон байна. Мөн шүүгч нарын цалинг бууруулах нь шүүгч хараат бус байх зарчимд нөлөөлнө хэмээн үзжээ.