Маргарет Тэтчерийн “ТӨМӨР” мэт эшлэлүүд
-
- Эмэгтэй хүн бүр өрх гэрийн асуудлыг сайн ойлгодог шигээ улс орныг удирдах асуудлыг бас сайн ойлгодог
- Эр тахиа сайн донгоддог байх, гэхдээ өндгийг эм тахианууд дардаг юм шүү
- Хэрвээ чи ямар нэг зүйлийн талаар ярих бол эрчүүд рүү оч, харин хийхээр бол эмэгтэйчүүд рүү оч
- Өрх гэр чухал ч эмэгтэйчүүдийн хил хязгаар байж болохгүй
- Хувь хүний минь нэр төр рүү халдаж байгаад би баяртай байна. Улс төрийн шүүмжлэх зүйл дайснуудад маань үлдээгүй гэсэн үг.
- Дайснаа сайн судлах хэрэгтэй, хэзээ нэгэн цагт тэднийг найзаа болгох ч юм билүү
- Бүгдийг сэтгэл зүрхнээсээ хийх хэрэггүй. Дараа нь зүрх сэтгэлээ салгаад явахад тэр чинь хэвийн ажиллаж байх ёстой.
- Эдийн засгийн эрх чөлөөгүйгээр өөр ямар ч эрх чөлөө байх боломжгүй
- Үнэндээ бидний бүх санаа зовдог зүйлсийн 90 хувь нь биелэл болдоггүй
- Улс орны баялаг заавал байгалийн баялгаас бий болох ёсгүй. Бүр түүнгүйгээр байж ч болно. Хамгийн гол баялаг бол хүн. Төр хүмүүсийнхээ авьяас билгийг хөгжүүлэх суурийг бэлдэх ёстой.
- "Үгүй” гэж хэлэхдээ эмэгтэйчүүд эрчүүдээс хамаагүй илүү
- Хүнийг танихад надад 10 секунд хангалттай, харин дараа нь энэ сэтгэгдэл ховорхон өөрчлөгддөг
- Өнөөдөр эелдэг зан маш үнэтэй болсон бол увайгүй зан ямар ч үнэгүй болжээ
- Намайг шүүмжлэгчид, хэрвээ би Темзагийн эргээр алхаж явбал, тэр усанд сэлж чаддагүйдээ ингэж байгаа юм гэхээс ч буцахгүй байна.