71 дэх жилийн хүндэтгэл
🕔 2016/08/09 17:55
Японы баруун нутгийн Нагасаки хотод атомын бөмбөг хаясны 71 жилийн ой өнөөдөр тохиож буй.Хирошима хотод атомын бөмбөг хаяснаас гурав хоногийн дараа буюу 1945 оны наймдугаар сарын 9-нд АНУ-ын бөмбөгдөгч онгоц Нагасаки хотод атомын бөмбөг хаясан билээ. Өнөөдөр Японы цагаар 10:35-д дурсгалын арга хэмжээ эхэлсэн бөгөөд энэ арга хэмжээнд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон 53 орны төлөөлөгч оролцжээ. Арга хэмжээнд оролцогчид 11:02 цагт буюу бөмбөгдөлт болсон цагт нэг минут дуугаа хураан хохирогчдод хүндэтгэл үзүүлсэн байна. Нагасаки хотын захирагч Томихиса Таүэ энэ жилийн энх тайвны тунхаглалд, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Хирошима хотод хийсэн айлчлалын ач холбогдлыг онцлоод, цөмийн зэвсэгтэй бусад орнуудын төрийн тэргүүн нараас Обамагийн үйлдлийг дагахыг уриалсан байна. Мөн тэрбээр цөмийн тогтоон барих хүчинд үл тулгуурласан аюулгүй байдлын тогтолцоог бий болгох арга замыг хайхыг Японы Засгийн газраас хүсчээ.Д.Одскачать dle 12.0