Нутгаа зоригсод

🕔 2016/08/03 10:19

 

Төрийн алба хашна гэдэг амаргүй. Олон иргэнийг төлөөлж, төрд гаран ажиллаж буй учир үүргээ марталгүй ажиллах нь чухал. Тиймээс ч тэдэнд нутагтаа очих зав цаг төдийлэн гардаггүй биз. Харин ард түмэн, төрийн өндөр албан тушаалын ачаар сэргэлэн зарим нь ажлын шугамаар нутаг усандаа оччих юм.

 

Одоогийн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол 2014-2015 онд БОНХАЖ-ын сайдаар (хуучнаар) ажиллаж байх үедээ хамгийн анхны томилолтоороо өөрийн төрсөн нутаг болох Завхан аймагт очиж байв.

Нутгаа зоригсод

 

Аварга маань ч дутсангүй.УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ саяхан Батлан хамгаалахын сайд болсон. Тэрбээр анхны томилолтоороо бас л өөрийн нутаг болох Хэнтий аймгийг зорьж ажилласан байна. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймаг дахь Зэвсэгт хүчний 232 дугаар ангид зочилжээ.

Нутгаа зоригсод

 

Энэ үеэр тус ангийн захирагч, хурандаа Н.Мягмарцоож ангийнхаа зохион байгуулалт, хийж хэрэгжүүлсэн ажлаа тоймлон танилцуулж, цаашид салбарын удирдлагаас авч хэрэгжүүлэх ямар ажил байгааг тайлагнасан байна.

Д.Батскачать dle 12.0

Санал болгох