МАНАЙ УЛСЫН ХАМГИЙН АЙМШИГТАЙ ТАЙЛАГДАШГҮЙ СОНИН ГАЗРУУД

🕔 2016/07/30 18:38

 

Хүн төрөлхтөн олон зуун жил нууцыг нь тайлах гэж толгойгоо гашилгаж буй учир битүүлэг зүйлсийн нэг бол сүнс сүүдэр, чөтгөр шулам, хий үзэгдэл, хараал ерөөл билээ. Гадаадынхан чөтгөр шуламын ан хомрогод аль хэдийн мордоод байхад Монгол хэмээх даруухан орон ч зүгээр суусангүй. Олон иргэд чөтгөр шуламтай таарсан гэх 9 газрыгтовчлон өгүүлэх болно.

1.Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумМАНАЙ УЛСЫН ХАМГИЙН АЙМШИГТАЙ ТАЙЛАГДАШГҮЙ СОНИН ГАЗРУУД

1990 онд Монголын Нууц Товчоо зохиогдсоны 750 жилийн ойгоор даншиг наадам үзэхээр Улаанбаатар хотоос МСДН-ынхан хий үзэгдэлтэй таарчээ. Тэд Чингисийн их цэрэг байлдаж байсан гэх түүхтэй талд хоноглосон байна. Гэтэл шөнө дундын үед морин төвөргөөн, уухай хашгирах дуу, нум сумны жингэнээн, үхэж буй цэргийн хашгираан сонсогдсон байна. Мөн хөх гал сүүмэлзэн асаж нэгэн час улаан Коммунист эрийн энгэр лүү орсон гэдэг. Энэхүү хий үзэгдлээс болж өвчин эмгэг олсон гэх хүмүүс ч бий.

2.МахкомбинатМАНАЙ УЛСЫН ХАМГИЙН АЙМШИГТАЙ ТАЙЛАГДАШГҮЙ СОНИН ГАЗРУУД

Энэхүү хачирхалтай яриаг Махкомбинатын манаач нар ярьдаг юм. Манаач эр "Шөнө дундын үед хурга майлах, тугал мөөрөх, унага янцгаах сонсогдоно. Тэгснээ олон малын мөөрөлдөөн, хутга хавирах чимээ нүргэлэн гарч эхэлнэ. Яг энэ үед хөх ямаа урт хонгилоор тургилан гарч ирснээ агаарч замхарна. Аймаар шүү” гэж өгүүлдэг юм. Энэ газар хамгийн олон малын амь тасалсан нь яахын аргагүй үнэн билээ.

3.Чөтгөрийн давааМАНАЙ УЛСЫН ХАМГИЙН АЙМШИГТАЙ ТАЙЛАГДАШГҮЙ СОНИН ГАЗРУУД

Архангай аймгийн Булган сумын (Арслан Д.Мөнх-Эрдэнийн төрсөн нутаг) Гурвын даваа хэмээх газрыг чөтгөртэй гэж нутгийнхан баталдаг. Гурвын даваа хэмээх газар мод бэлдэж байсан хүмүүсийн хажууханд хөх гал асч түүнийг хэсэг улс тойрон суух нь харагджээ. Залуус гайхан ойртож очвол нөгөө хөх гал ч, хүмүүс ч зэрэглээ шиг цаашлах аж. Тэгсэн хэрнээ киноны дүрс шиг харагдах энэхүү хий үзэгдэл жолооч нарын айдсын олон жил хүргэсээр иржээ. Одоо ч гэсэн Чөтгөрийн давааны хөх гал түүнийг тойрон суух улс нь харагддаг байна.

4.Энхтайвны гүүрМАНАЙ УЛСЫН ХАМГИЙН АЙМШИГТАЙ ТАЙЛАГДАШГҮЙ СОНИН ГАЗРУУД

Машины гэрэл гялсхийх агшинд нэлийсэн усан дунд гар нь сарвалзсан хүмүүс харагддаг. Энэхүү яриаг жолооч Л.Эрдэнэбилэг батлахдаа "Би оройхон хэрд гүүрэн дээр машиныхаа гэрлийг асаагаад зогсож байлаа. Гэтэл ус хүржигнэн шуугиж эхэлснээ гүүрэн дээгүүр даваад ирсэн. Гэнэт хөх дээлтэй эмэгтэй хүн машины гэрэлд гарч ирснээ "амь авраарай” гэж хашгирч байв. Үхтлээ айсан би машинаа асаагаад хөдөлвөл ус болон эмэгтэй хүн үзэгдэхээ байсан. Би тэрхүү эмэгтэйг 1966 оны аймшигт үерээр осолдсон хүний сүнс гэж боддог. Ямар ч байсан Энхтайвны гүүр хий үзэгдэлтэй” гэж ярьсан юм.

5.Авдрантын гянданМАНАЙ УЛСЫН ХАМГИЙН АЙМШИГТАЙ ТАЙЛАГДАШГҮЙ СОНИН ГАЗРУУД

Эхийгээ алсан Цагаанмөөг, Хүүхдээ шатаасан Чимгээ, хүн алсан Бямбасүрэн хэмээх нүгэлтэй гурван хүүхнийг ялтан Чулуунбаатар, Төртогтох, Лхагвасүрэн гурав оргохдоо амийг нь хороосон билээ. Гэтэл одоо тэрхүү хүүхнүүдийн хоригдож байсан камераас хашгирах, уйлах, ёолох чимээ сонсогддог байна. Мөн үс нь сэгсийсэн гурван эмэгтэй хий үзэгдэл тэргэл сартай шөнөөр урт хонгилоор явдаг гэнэ.

6.Цэнхэрмандал сумМАНАЙ УЛСЫН ХАМГИЙН АЙМШИГТАЙ ТАЙЛАГДАШГҮЙ СОНИН ГАЗРУУД
Германы армид бууж өгсөн генерал Власловын армийг 1940-өөд оны сүүлчээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд авчирсан юм. Олон мянган Орос цэргүүд Модотын ууланд цагаан тугалга олборлож байлаа. Эх орноосоо урвасан гэх энэ олон цэргүүдээс хоёр нь л оргож амьд үлдсэн билээ. Өвлийн хүйтэнд даавууны өөдсөөр хөлөө ороосон цэргүүд олноороо өлсөж, хөлдөж, өвчилж үхжээ. Хацар дээрээ 505 гэсэн бичээстэй цэргүүдийн сүнс одоо хүртэл Цэнхэрмандал суманд бий. Харуй бүрийд намуухан орос дуу эгшиглэж байснаа элдэв орос үгээр хараал тавих, бууны замаг тачигнах дуу гардаг ажээ.

7.Аймшгийн цагаан байшинМАНАЙ УЛСЫН ХАМГИЙН АЙМШИГТАЙ ТАЙЛАГДАШГҮЙ СОНИН ГАЗРУУД

Сонгинохайрхан дүүргийн Ханийн материалын ойролцоо 4-р хороонд Аймшгийн цагаан байшин гэж бий. Эзэнгүй энэ байшингийн оршин суугч нь эр эм хий үзэгдэл ажээ. 9×10-н харьцаатай өвлийн байшингийн анхы эзэд нь болох эр эм хоёр мөнгөнөөс болж маргалдан бие биенийгээ хороосон байна. Түүнээс хойш энэхүү байшинг хий үзэгдэлтэй гэж үзэх болжээ. Аймшгийн цагаан байшинг анх хоёр сая төгрөгийн үнэтэй байсан ч авсан эзэд нь хий үзэгдлээс айхийн эрхэнд хямдруулан зарсаар өдгөө бараг үнэгүй болсон байна. Оройхон хэрд цус нөжиндөө холилдсон эр эм хоёр хий үзэгдэл орж ирээд мөнгө эрнэ. Тэгснээ хоорондоо зодолдон эрэгтэй нь эмэгтэйгээ алдаг аж. Гэвч нар мандангуут чив чимээгүй болдог ч гэв гэнэт эрэгтэй хүний хоолойгоор "Мөнгө өг мөнгө өг” гэх нь сонсогддог байна.

8.Боргоцогын талМАНАЙ УЛСЫН ХАМГИЙН АЙМШИГТАЙ ТАЙЛАГДАШГҮЙ СОНИН ГАЗРУУД

Булган аймгийн Боргоцогын талд малчин Санжаа гуай мал эрж явсан байна. Харуй бүрий болох үед морь нь үргээд явж өгөхөө байжээ. Гайхан мориноосоо бууж харвал ёстой л үлгэр т баймаар өрөөсөн нүдтэй, сэгсгэр толгойтой, хүн дүрстэй амьтан мориных нь өмнөзогсож байж. Санжаа гуай угийн сүсэг бишрэл муутай төрийн хар хүн болохоор "энэ чинь ямар балай амьтан бэ” гээд ташуураараа буулгаад авчээ. Гэтэл нөгөө амьтан муухай дугаран гал дүрэлзүүлэн шатчихсан байна. Энэхүү хачин амьтныг Санжаа гуай гайхан бодсоор харьж явтал эрж явсан үхэр нь зам дээр нь бэлчиж байжээ.


скачать dle 12.0

Санал болгох