Ертөнцийн төгсгөлд бэлтгэхэд нэг жилийн хугацаа бий
🕔 2016/07/28 17:35
Америкийн Вандербильтын их сургуулийн эрдэмтэд хэрэв дэлхий дээр хүн төрөлхтнийг үгүй хийх хэмжээний галт уулын дэлбэрэлт болвол энэ тухай хүмүүс аймшигт үзэгдэл болохоос нэг жилийн өмнө мэднэ гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Тэд "Супер газар хөдлөлт хүртэлх нэг жил” гэдэг нэртэй судалгааны ажлыг явуулсан байна. Мэргэжилтнүүд Калифорни мужийн зүүн хэсэгт оршдог нойрсож буй Бишоп галт уулын кварцын шинжилгээг хийсэн аж. Энэ галт уул 760 жилийн тэртээ сэрж байсан хэдий ч чухам одоо түүний учир шалтгааныг эрдэмтэд тайлж чадсан гэнэ.
Геологчид кварцын шинжилгээ хийгээд томоохон дэлбэрэлт болохоос 100 жилийн өмнө тэдгээр нь идэвхжилд ордог гэдгийг тогтоожээ. Гэхдээ үүний гуравны хоёроос илүү нь аймшигт үзэгдэл болохоос нэг жилийн өмнө хүчтэй идэвхжилд ордог аж. Тийм учраас судалгааг явуулагчид аймшигт дэлбэрэлт болохоос нэг жилийн өмнө мэдээлэлтэй болж, хүн төрөлхтөнд сүйрэлд бэлтгэхэд хангалттай хугацаа байх болно гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эх сурвалж www.wikimon.mn
скачать dle 12.0