Хятадад дэгдсэн хар салхи 8000 гаруй айлыг орон гэргүй болгожээ
🕔 2016/06/25 17:36
Хятад улсын зүүн нутгийн Зянсу мужийг өнгөрсөн пүрэв гарагт дайрсан хар салхины улмаас 98 хүн амь эрсдэж, 846 хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын албаны хүмүүс өнөөдөр мэдэгдлээ.
Тэд хэлэхдээ "хар салхинд тоосгон барилга байшин эвдэрч, барилгуудын тааз нурж, 8000 мянга гаруй айлын орон гэр сүйтгэгдсэн” гэв.
Мөн хар салхи цахилгаан эрчим хүч болон харилцаа холбооны шугамуудыг тасалсан байна.
Зянсу мужийн Яньчөн хот хар салхины улмаас хамгийн их хохирол амсчээ.
Тус хотын орон гэргүй болсон оршин суугчдын нэг хэсэг нь хамаатнуудындаа, нөгөө хэсэг нь ойролцоох сургуульд толгой хоргодож байна. Тэднийг хөл дээр нь босгоход туслах үүрэг хариуцлага албаны хүмүүст ногдоод байна.
Эх сурвалж: Tonshuul.mn