“Хогоо ангилдаг хотын иргэн” өдөрлөг боллоо

🕔 2023/10/20 16:05

Хотын батлагдсан стандартыг сурталчлан таниулах, бүх нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, эрчимжүүлэх хүрээнд Хотын стандарт, хяналтын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ, нийслэлийн ерөнхий боловсролын “Уудам Монгол” сургууль хамтран “Хогоо ангилдаг хотын иргэн” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр “Хог хаягдлыг цуглуулах, ангилах, хадгалах, тээвэрлэх арга зүйн менежмент”-ийн талаар сурталчилж, тус сургуулийн 1-4 дүгээр ангийн 210 сурагч оролцсон юм.
Мөн үеэр хог хэрхэн үүсдэг, хогийг хэрхэн зөв ангилан ялгах, хаягдлыг хэрхэн ашиглаж болох талаар мэдлэг ойлголт, үүнтэй холбоотойгоор батлагдсан Хотын стандартын талаар танилцуулга мэдээлэл өгч, бататгах дадлага хийв. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар орчны бохирдлыг бууруулан, дахин боловсруулж, байгальд ээлтэй эдийн засгийг дэмжих юм.
Хог хаягдлын мененжмент бүлгийн хотын стандартад
  1. UCS1701A:2022
Хог хаягдлыг цуглуулах, ангилах, хадгалах, тээвэрлэхэд тавигдах шаардлага
  1. UCS1703A:2022
Аюултай хог хаягдлын менежмент 
  1. UCS1704:2022
Зам талбайн үйлчлэгч, ачигч, тээврийн ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрэм удирдамж
  1. UCS1705A:2022
Хог хаягдлын устгалын стандарт, устгалын удирдамж
  1. UCS1706A:2022
Барилгын хог хаягдлын менежмент 
https://standard.ub.gov.mn/standard-one?id=48 гэсэн таван стандарт багтана.
Дээрх стандартын бичиг баримтад орчноо үнэлэх шалгуур үзүүлэлтийг тусгасан хуудастай тул иргэн бүр шалгаж үзэх боломжтой. Аливаа хаягдал нь байгальд задрах явцдаа хувиралд орж төрөл бүрийн хорт нэгдэл агуулсан хий, шингэн ялгаруулж, агаар, орчинд бохирдол үүсгэн, өвчлөл үүсгэх шалтгаан болдог. Иймээс байгальд хог хаягдлаас үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад иргэн бүрийн үүрэг оролцоо чухал.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хот стандарттай байхаар тусгасан бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд өдгөө 16 бүлгийн 52 стандартыг НИТХ-аар батлуулаад байна.
ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗАР
скачать dle 12.0

Санал болгох