Ирэх сард Нар, Сар хиртэх үзэгдэл болно

🕔 2023/09/27 22:02

МОСКВА. /TASS/. Ирэх сард одон орны хоёр үзэгдэл болно. Тодруулбал, 10 дугаар сарын 14-нд Нар цагариг хэлбэртэйгээр хиртэх үзэгдэл болох бол хоёр долоо хоногийн дараа буюу 28-нд Сар хагас хиртэнэ. 
Нарны дүгрэгийг Сар бүтэн хаахгүй учраас Нар галт цагариг мэт харагдах хиртэлт Хойд болон Өмнөд Америк, Номхон далай, Атлантын далайн бүс нутагт тод ажиглагдах ажээ.
 
10 дугаар сарын хоёр дахь хиртэлт бол 28-нд тохиох Сарны хагас хиртэлт юм. Уг үзэгдлийг Европ, Ази, Австрали, Африк, Хойд болон Өмнөд Америкийн зарим хэсэг, Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Хойд мөсөн болон Антарктидын бүс нутгаас ажиглах боломжтой байна.
Нар, Сарны хиртэлт нь хагас жилд нэг удаа тохиодог бөгөөд энэ мөчид Нар, Дэлхий, Сар нэг эгнээнд жагсана. Нар хиртэх үед Сар голд нь, Сар хиртэх үед Дэлхий голд нь байрладаг ажээ.
 
 
Д.ЖаргалЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох