Энэтхэг Номхон далайн стратеги гэгч нь Америкийн улс төрчдийн дэлхийг үймүүлэх санаархал гэв

🕔 2022/02/15 09:26
 
АНУ-ын Засгийн газар саяхан Энэтхэг Номхон далайн стратеги гэх тайланг гаргасан билээ. Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Энэхүү тайлангаас Америкийн талын заншил ёсоор Хятадын заналхийлэл гэгчийг дэвэргэж, хань хамсаатан татан, хаалттай эвслийн системээр Хятадыг бүслэн хязгаарлаж, ноёрхлоо тогтоон, Ази Номхон далайн бүс нутаг түүнчлэн дэлхий дахинд нөлөөгөө тогтоох санаархал ханхалж байна. Үүнээс үзэхэд Энэтхэг Номхон далайн стратеги гэгч ч хүйтэн дайны сэтгэхүйгээр дүүрсэн улс төржилт юм.

 
2019 оны 6-р сард Америкийн тал анх удаа Батлан хамгаалах яамныхаа нэрийн өмнөөс Энэтхэг Номхон далайн стратеги гэгчийг гаргаж байсан билээ. Байден засгийн эрхэнд гарснаас хойш дэлхийн стратегийн төвийг Ази Номхон далайн бүс нутаг уруу шилжүүлэх явцаа түргэтгэж байна.
 
Номхон далайн сүрдүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлж байснаасаа Америк Япон Энэтхэг Австрали дөрвөн орны механизм болон өөрчлөгдсөн. Мөн Америк Англи Австрали гурван талын аюулгүйн түнш байснаасаа 2022 оны Америкийн өрсөлдөөний хуулийн төсөл баталж, цаашлаад Энэтхэг Номхон далайн стратеги гэгчийг гаргаж буй нь Америк бүхий л хүчээшавхан Хятадад чиглэсэн жижиг бүлэглэл байгуулж буй шинж тэмдэг юм.
 
Мөн энд анхаарал татаж буй нэг зүйл гэвэл уг тайланг гаргахаас өмнө АНУ-ыг Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Ази Номхон далайн бүс нутагт цуврал айлчлал хийсэн явдал юм. Америк Украины асуудлаар гал тавьж, зэр зэвсэг хүн хүч илгээж буйн гол шалтгаан Ази Номхон далайн бүсэд буй.
Мөн уг тайланд:  "Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Хятадыг гүтгэж байна. Хэрэг дээрээ Хятадын хөгжлийг хязгаарлаж, Америкийн дарангуйллыг хамгаалах нь Энэтхэг Номхон далайн стратеги гэгчийн эцсийн зорилго юм." гэжээ.
 
Г.Бямба
скачать dle 12.0

Санал болгох