АНУ-ын иргэн хууль бусаар янгир агнасан хэргийг шалгаж байна

🕔 2023/09/26 05:42

Цагдаагийн байгууллагаас энэ сарын 04-нөөс 18-ны өдрүүдэд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дараах үйлдлүүдийг илрүүлжээ.
Үүнд:
1.Хууль бусаар агнаж, тээвэрлэсэн 186 тарвага, 11 ширхэг лаазалсан тарваганы мах Улаанбаатар хот руу нууцаар нэвтрүүлэхийг завдсан,
2.Агнахыг хориглосон зэрлэг амьтан агнасан, тээвэрлэсэн 4 үйлдэл буюу 80 ширхэг ногтруу шувуу тээвэрлэсэн,
1 ширхэг Алтайн хойлог шувуу тус тус тээвэрлэсэн, янгир ямаа агнасан 2 үйлдэл,
3.Зөвшөөрөлгүйгээр элс, хайрга, жонш тээвэрлэсэн 5 үйлдэл буюу 13450 тонн жоншны хүдэр тээвэрлэсэн, зөвшөөрөлгүй элс хайрга, тээвэрлэсэн 4 үйлдэл,
4.Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах ургамлын зүйл түүж, тээвэрлэсэн 2 буюу 2 кг каннабисын төрлийн ургамал, Сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг өвс гэх нэршилтэй дельта-9 тетрогидроканнабинол бодис 2 уут тус тус бэлтгэж, тээвэрлэсэн,
5.Хуш модны самар 165 шуудайг хууль бусаар бэлтгэсэн,
6.Хууль бусаар мод бэлтгэсэн 1 буюу 12 ширхэг гуалин мод бэлтгэж, тээвэрлэсэн,
7.Газрын хэвлийд хууль бусаар халдаж хууль бусаар ашигт малтмал олборлосон 2 үйлдэл,
8.Нэн ховор ургамал болох хонин арц 11 шуудайг түүж, бэлтгэн зөөвөрлөсөн 1 үйлдлийг тус тус илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 2 этгээдийг олж тогтоосон байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэрээс янгир агнах зөвшөөрөлтэй компани зөвшөөрөлд зааснаар өөр газарт АНУ-ын иргэнээр 1 тооны янгир ямаа агнуулсан, -Архангай аймгаас Тоёота маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу 38 ширхэг нойтон тарвага тээвэрлэж нэвтрүүлэхийг завдсан зэрэг үйлдлүүдийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Санал болгох