Улсын тусгай хамгаалалттай газарт хяналт шалгалт хийжээ

🕔 2022/02/16 10:05


Экологийн цагдаагийн албанаас Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр тусгай хамгаалалтын бүст байрлах “Асралт хайрхан” гэх газарт ойн цэвэрлэгээ хийж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж ажилжээ.

Шалгалтаар: Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны “2022 онд ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай” А/217 дугаар тушаал, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2020 оны “Цэвэрлэгээний огтлолт хийх тухай” А/06 дугаар тушаалын дагуу уг газарт “Эбээ” ХХК нь мод бэлтгэх гурвалсан гэрээг энэ оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулж, 40 га талбайгаас 951 куб.метр хуш модыг цэвэрлэгээний журмаар бэлтгэх эрх олгогдсоноос 415 куб.метр модыг бэлтгэж тээвэрлэсэн хэргийг материалжуулан шалгаж байна. Хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйл ангид зааснаар Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг. Иймд иргэд та бүхнийг хууль бусаар мод бэлтгэхгүй байхыг анхааруулжээ.
скачать dle 12.0

Санал болгох