Гадаргын болон гүний усны чанар, найрлагын шинжилгээ хийлээ
🕔 2023/09/21 18:03
Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаа Монгол улсын Усны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сав газарт хамаарах Дорнод аймгийн Халхгол сумын 2023 оны Уст цэгийн тооллогын ажлыг 9 дүгээр сарын 11-18-ны өдрүүдэд хийлээ.
Тооллогоор тухайн орон нутагт буй гол, нуур, худаг, булаг, рашаан, цэвэрлэх байгууламж зэрэг бүх уст цэгийг тоолж бүртгэж сав газрын мэдээллийн санг баяжуулан ажиллав. Түүнчлэн хүн амын унд ахуйн уснаас дээж авч шинжилгээнд хамруулан, гадаргын болон гүний усны чанар найрлагын шинжилгээ хийж, үр дүнг тодорхойлон ажиллаж байнагэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
скачать dle 12.0